Намын дотоод ардчилал, нэр дэвшүүлэх процесс - Бодлогын асуудал №41
Ардчилсан тогтолцоонд улс төрийн намууд нь иргэд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж улс төрийн хүсэл зориг, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн эрх мэдэлд хүрэх, засаглалд оролцох гүүр болдог. Энэ утгаар харвал улс төрийн нам нь засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй ардчиллын институци билээ. Нам энэхүү үүргээ гүйцэтгэх чадавхаа бүрдүүлж, институцийн хувьд бэхжихэд дотоод ардчилал нь туйлын чухал нөлөөтэй. Ийм ч учраас 2019 онд Үндсэн хуульд туссан нэмэлт, өөрчлөлтөд “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна” гэж заасан (МУҮХ-ийн 19’).
Энэхүү бодлогын цувралд намын дотоод ардчиллын талаарх олон талт ойлголтоос нэр дэвшигчийг тодруулах процессыг онцлон авч үзлээ. Эдүгээ улс төрд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй намуудын нэр дэвшигчдээ тодруулж ирсэн процесс нь сонгуулийн зардал, санхүүжилтийн ил тод байдалтай шууд холбогдох бөгөөд энэ нь сонгогдох эрх, сонгуулийн тэгш оролцоо, улмаар парламентын төлөөлөх чадавхад таагүй нөлөө үзүүлж ирсэн. Үүнийг залруулахад чиглэсэн зарим зохицуулалт 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн хуульд туссан нэмэлт, өөрчлөлтөд багтжээ. Гэсэн хэдий ч намын дотоод ардчиллыг хангах, үүнд нэр дэвшигчдийг тодруулах гэх мэт асуудал нь намын дүрэм, дотоод зохион байгуулалттай шууд холбоотой тул хуулиар нарийвчлан зохицуулах боломжгүй бөгөөд олон улсын стандартыг авч үзвэл чингэх нь угаасаа зохимжгүй юм. Энэ нөхцөлд хуулиар тогтоосон ерөнхий зарчим, зарим тодорхой шаардлагын хүрээнд улс төрийн намууд өөрсдөө юуны түрүүнд манлайлал үзүүлж, дотоод ардчилалтай холбоотой асуудлуудаа олон улсын чиг хандлага, сайн туршлагад дөхүүлэн шинэчлэх нь хэтдээ намын төлөвшил, намын системийн хөгжилд сайн нөлөө үзүүлнэ. Үүнд дөхөм болох зөвлөмжийг энэхүү бодлогын цувралын төгсгөлд толилуулна.
Хэвлэн нийтэлсэн: Конрад Аденаурын сан
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/sudalgaa-election.pdf
Түлхүүр үг: сонгуулийн сурталчилгаа, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн мониторинг,сонгогч ба нэр дэвшигч
Хэвлэн нийтэлсэн: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/urban poverty_mngl1.pdf
Түлхүүр үг: хүний хөгжил Монгол, ядуурал, шилжих хөдөлгөөн, ажил эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ, Улаанбаатар хотын хүн ам
Хэвлэн нийтэлсэн: Үндэсний Статистикийн Газар
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/education_Chapter 3_mon.pdf
Түлхүүр үг: хүн амын бичиг үсгийн мэдлэг, боловсрол, хүн амын боловсролын түвшин, хүн амын бичиг үсэг тайлагдалт
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Elderly_bul2_mon.pdf
Түлхүүр үг: хүний хөгжил, хүн амын өсөлт, өндөр настны тоо, өндөр настны бүтэц
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/mon gen chapter6_mon.pdf
Түлхүүр үг: эдийн засгийн идэвхийн хүйсийн ялгаатай байдал, хүйсийн ялгаатай байдал, ажиллах хүчний ялгаатай байдал, ажил эрхлэлтийн хүйсийн ялгаа, эдийн засгийн үйл ажиллагааны хүйсийн ялгаа
Хэвлэн нийтэлсэн: Конрад Аденаурын сан
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/SMPBM04.6_mong.pdf
Түлхүүр үг: сонгууль, нийгэм эдийн засаг, улс төр, засгийн газрын бодлого, улс төрийн нам, сонгогчид, сант марал
Хэвлэн нийтэлсэн: Конрад Аденаурын сан
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/SMPBM04.3.pdf
Түлхүүр үг: сонгууль, нийгэм, улс төр, улс төрийн нам, сонгогчид, сант марал
Хэвлэн нийтэлсэн: Sant Maral
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/SMPBE04.3_santmaral.pdf
Түлхүүр үг: election, social and economic policy, government policy of Mongolia, political party, voters, sant maral
Хэвлэн нийтэлсэн: UNDP
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Grassland_2003_eng.pdf
Түлхүүр үг: grassland management, agriculture, private sector, land management
Малчдын хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах арга замын үнэлгээ
Малчдын хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах арга замын үнэлгээ
Хэвлэн нийтэлсэн: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/malchdiin hurungu_mon.pdf
Түлхүүр үг: орон нутгийн эдийн засаг, малчдын хөрөнгө, мал аж ахуй, малчин өрхийн орлого зарлага, малчдын зээл, малчдын хоршоо


