card
Зохиогч: Б.Одонгэрэл, М.Нармандах, Ц.Дэлгэрмөрөн, У.Энхсар, Б.Тэмүүлэн
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2024
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Шүүхийн шийдвэрийн судалгаа - 16, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр: Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх

“Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын 16 дах дугаар Б.Нармандах ахлагчтай багийн хийж гүйцэтгэсэн “Мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа” болон судлаач Одонгэрэлийн гүйцэтгэсэн “Байгаль орчны эсрэг гэмт хэргийн шүүхийн шийдвэрийн судалгаа”-г  багтаажээ. Эдгээр гэмт хэрэг нь бусад гэмт хэргийн гаралттай харьцуулахад төдийлөн түгээмэл биш хэдий ч шийдвэрлэхэд нарийн төвөгтэй байдлаараа мөрдөн шалгах, яллах, шүүн таслах аль аль шатанд сорилт дагуулдаг хэргүүд юм. Тухайлбал, мөнгө угаах гэмт хэргийн хувьд хууль хэрэглээний практик нэг мөр болоогүй байгаа нь тус гэмт хэргийг хэт ерөнхий байдлаар томьёолж хуульчилсантай холбоотой гэж судлаачид үзжээ. Харин байгаль орчны эсрэг гэмт хэргийн хувьд хуулийн этгээдэд ял оногдуулахтай холбоотой асуудал нэг мөр болоогүй нь асуудал дагуулж байгааг судлаач онцолсон байна.

 

 

Зохиогч: Б.Одонгэрэл, М.Нармандах, Ц.Дэлгэрмөрөн, У.Энхсар, Б.Тэмүүлэн
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2024
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Шүүхийн шийдвэрийн судалгаа - 16, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр: Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх