card
Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжихНийтийн өмч, байгалийн баялгийн засаглал#НийтийнЭрхАшгийнӨмгөөлөлСан хөмрөгБодлогын асуудал2024

Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалахтай холбоотой хууль хэрэглээний практик ба УДШ-ийн тайлбар

Зохиогч: Хууль зүйн ухааны доктор (LLD, Nagoya University) С.Сүхчулуун
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2024
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Нийтийн эрх ашгийн өмгөөлөл - Бодлогын асуудал, Бодлогын шинжилгээ
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь

Судлаач С.Сүхчулуун нь энэхүү судалгаагаар захиргааны шүүхээр нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой эрх зүйн зохицуулалт болон шүүхийн практикийг УДШ-ийн тайлбар, хууль тогтоогчийн хүсэл зоригт тулгуурлан шинжилж, эрх зүйн орчныг сайжруулах, хууль хэрэглээний нэгдсэн практик тогтооход чиглэсэн тодорхой саналуудыг  дэвшүүлжээ.

2016 онд нийтийн ашиг сонирхлын зөрчлийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах боломж анх нээгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүх нийтийн өмч, нийтийн эрүүл мэнд,  хүрээлэн буй орчин, хүүхдийн эрхийн асуудлаар нийтийн ашиг сонирхлыг сэргээн хамгаалахад чиглэсэн олон чухал шийдвэр гаргасан билээ. Гэсэн хэдий ч нийтийн ашиг сонирхлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль хэрэглээний нэгдсэн практик тогтоогүйгээс энэ төрлийн нэхэмжлэлийн дийлэнхийг шүүх хүлээн авахаас татгалзах эсхүл хэрэгсэхгүй болгож байна. Захиргааны хэргийн шүүх 2016-2024 онд нийтийн ашиг сонирхлын зөрчилд холбогдох 159 нэхэмжлэл хүлээн авсны бараг 80 гаруй хувийг хүлээн авахаас татгалзсан буюу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь энэ төрлийн хэрэг маргаантай холбоотой хууль хэрэглээний практикт дүн шинжилгээ хийх, эрх зүйн орчин, шүүхийн практикийг шинэ түвшинд гаргах цаг үе ирээд буйг харуулж байна.

 

 

Зохиогч: Хууль зүйн ухааны доктор (LLD, Nagoya University) С.Сүхчулуун
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2024
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Нийтийн эрх ашгийн өмгөөлөл - Бодлогын асуудал, Бодлогын шинжилгээ
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь