Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах,
Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлого,
#ТөсвийнУдирдлага,
Видео,
2024,
Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн дүгнэлт
Шинэ
Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжид шинээр тусгагдсан кибер аюулгүй байдал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг ойлголтууд, улмаар кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаарх бусад улс орны зохицуулалт, гэмт хэргийг мөрдөн шалган тогтоож, шийдвэрлэж буй практикийг харьцуулан судалсан сонирхолтой тайланг уншигчдадаа толилуулж байна. Тус судалгааг Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн судлаач нар хийж гүйцэтгэсэн болно.
Зохиогч:Өмгөөллийн “Фиделитас Партнерс” ХХН
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/kiber%20gemt%20hereg_%20last_edit%20Otgoo.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн эрх зүйн шинэтгэл, цахим гэмт хэрэг, кибер гэмт хэрэг, гэмт хэрэг
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум нь эрх зүйн шинэчлэлийн үйл явцыг бодлогын хэлэлцүүлэг, судалгаагаар дэмжиж ажиллахыг зорьдог билээ. Энэ хүрээнд хүний эрхэд суурилсан, шударга процесс бүхий эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Эрүүгийн процесс ба Хүний эрх” цуврал 6 хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Зохиогч:Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/users/3093/files/Chuhal%20sedev%201_Last.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн хууль, эрүүгийн эрх зүйн шинэтгэл
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Зорчих эрхийг хязгаарлах ялын тухай ойлголт, түүний шинжийг онол, практикийн түвшинд авч үзэж, гадаад орны туршлага, өөрийн орны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, зөвлөмж, санал боловсрууллаа.
Зохиогч:Б.Алтангэрэл
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Zorchih%20erh_Edit%20Last%20Otgoo.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн эрх зүйн шинэчлэл
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт захиргааны шүүхийн шийдвэртэй холбоотой хоёр тайланг танилцуулж байна.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Зохиогч:Б.Хонгорзул, Ж.Содномдаржаа, С.Сүхчулуун
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-8_FINAL.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 8, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цуврал эмхэтгэлийн 7 дох дугаарт иргэний шүүхийн тодорхой төрлийн хэрэг маргаан шийдвэрлэсэн шийдвэрийг судалсан гурван судалгааны тайланг эмхэтгэн багтаасан байна.
Зохиогч:1. Б.Хонгорзул, Б.Доржпагма 2. М.Сувд, Д.Эрдэнэчимэг, М.Ариунаа 3. Б.Энхбаяр, Б.Досжан
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй нийгэм форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report%207%20Final.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа - 7, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Манай улс 2015 оны Эрүүгийн хуульд заналхийлэх буюу хүний хувийн халдашгүй чөлөөтэй байх эрх, бусад эрхэд заналхийлэл, сүрдүүлэх явдлыг гэмт хэрэг хэмээн зүйлчлэн тусгаж, эрүүгийн хариуцлага тооцох болсон бөгөөд 2017-2020 онд нийт 163 заналхийлэх гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шинэ төрлийн энэхүү гэмт хэргийн талаар иргэд олон нийт, ялангуяа залуучууд, өсвөр насны хүүхдүүдэд мэдээлэл хүргэх зорилгоор Нээллтэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Хөгжлийн эрх зүйн төв ТББ ажиллаж байгаа бөгөөд тэдний хийсэн зохиомж.
Зохиогч:Хөгжлийн эрх зүй ТББ
Хэвлэн нийтэлсэн:
Он:2022
Төрөл:Видео
Файл татах:
Түлхүүр үг:
Хөтөлбөр:Иргэний оролцоог дэмжих нь
Шинэ
2022-10-24
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс улсын төсвийн төлөвлөлтийн асуудлаар хийсэн хэлэлцүүлгийн дүнг хүргэж байна.
2022-10-24
Үзсэн: 5541
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөл нь ээлжит хэлэлцүүлгээ “Монгол Улсын төсвийн төлөвлөлт” сэдвээр хийж, үр дүнг уншигч Та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн Төсвийн шинжилгээгээр улсын төсвийн төлөвлөлтөд тулгарч буй асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ төлөвлөлтийг сайжруулахын тулд УИХ, Засгийн газар, Сангийн яам болон холбогдох бусад төрийн байгууллагын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгов.
Зохиогч:Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөл
Хэвлэн нийтэлсэн:
Он:2022
Төрөл:ТӨСВИЙН ШИНЖИЛГЭЭ
Файл татах:/uploads/users/3093/files/1_OSF_Tusviin%20shinjilgee2022-FINAL_4.pdf
Түлхүүр үг:Төсвийн зөвлөл, улсын төсөв, төсвийн төлөвлөлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Цагдаагийн албаны тухай хуулийн тодорхой ажиллагаа явуулах зохицуулалтын хэрэгжилтэд үнэлгээ хийж, тулгамдсан асуудлыг тодруулсан болно.
Зохиогч:Г.Оюунболд, Э.Ганцэцэг, П.Намуун
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Tsagdaagiin-albanii-tuhai-huuliin.pdf
Түлхүүр үг:Хууль сахиулах ажиллагаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2022-10-20
Иргэний нийгмийнхэнд зориулсан мэдээллийн аюулгүй байдлын анхан шатны сургалтын гарын авлагатай танилцана уу
2022-10-20
Үзсэн: 5151
Цахим халдлага гэж юу вэ?
Цахим халдлага нь хэрэглэгчийн хувийн болон нууц мэдээллийг олзлон авч ашиг хонжоо олоход ашиглах зорилготой гэмт үйлдэл юм. Ихэнх цахим халдлага компьютерын сүлжээ, системд халдах, эсвэл хэрэглэгчийг сэрэмж алдуулан мэдээллээ задлахад түлхэх гэсэн хоёр арга замаар үйлддэгдэг.
Зохиогч:Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/users/3093/files/Cyber%20security%20entry-level%20guide_2023_1_31.pdf
Түлхүүр үг:Иргэний нийгмийнхэнд зориулсан мэдээллийн аюулгүй байдлын анхан шатны сургалтын гарын авлагатай танилцана уу?
Хөтөлбөр:Иргэний оролцоог дэмжих нь
Шинэ
Монгол Улсын Шүүхийн индекс нь шүүхийн салбарт өрнөж буй шинэтгэлийн үр нөлөөг хараат бусаар үнэлж, аливаа ухралтаас сэргийлэх, хэрэгжилтийн шатанд эрчимжүүлэх шаардлагатай асуудлыг тодорхойлох зорилготой хоёр жил тутамд хэрэгжих судалгаа юм. Шүүхийн индекс нь (1) шүүхийн үйл ажиллагааны төлөв байдлыг олон талаас бодитойгоор үнэлэх; (2) шалгуур үзүүлэлтийн оноонд үндэслэн шүүхийн тулгамдсан асуудал, хүндрэл, бэрхшээлийг тодорхойлохыг эрмэлзэх; (3) төлөв байдал, тулгамдсан асуудлын үндсэн дээр шүүхийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг хандлагыг тодорхойлоход чухал хэрэгсэл болно.
Зохиогч:Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/ShuukIndex2021.pdf
Түлхүүр үг:Шүүх, Шүүхийн индекс, Хараат бус шүүх, эрх зүйт ёс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх