Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг цахим хуудсыг хаах замаар хязгаарлах арга хэмжээний зохицуулалт, хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ
Мэдээллийн технологийн хөгжилтэй уялдан иргэний орон зайн томоохон хэсгийг цахим орчин бүрдүүлэх болов. Үүнтэй холбоотой өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд дэлхийн улс орнууд цахим орчинд хүний эрхийг хангах асуудалд анхаарч хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулах, мэдээллийн экосистемийг хоруу контентоос хамгаалахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлж шинэчлэл хийх нь эрчимжиж ирлээ. Монгол Улс ч үүнээс хоцорсонгүй. Гэвч шинэ тутам харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй зэрэгцэн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг үндэслэлгүй хязгаарлах асуудал мөн шүүмжлэл дагуулах болов.
Олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах тодорхой нөхцөл, шаардлагууд байж болохыг дурдаж, дэлгэрэнгүй тайлбарласан байх боловч төрөөс хэтийдсэн хяналт тавьж, зохицуулалт хийх нь үндсэн эрхийг боомилох эрсдэлтэйг мөн анхааруулдаг. Та бүхэнд толилуулж буй энэ судалгаанд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж олон улсын эрх зүйн баримт бичгүүдтэй хэрхэн нийцэж буй талаарх дүн шинжилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад үүсэж буй асуудлууд, Европын холбоо болон бусад улсад ижил төстэй харилцааг хэрхэн зохицуулж, холбогдох маргааныг шүүхээр шийдвэрлэж байгаа талаарх мэдээллийг харьцуулан танилцуулжээ. Түүнчлэн дотоодын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн тодорхой санал зөвлөмж тусгасан нь энэ хүрээний хууль тогтоомжийг хүний эрхийн стандартуудад нийцүүлэн сайжруулахад тус нэмэр болно гэж найдаж байна.
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Засгийн газар
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/generalbudg_2004.mong.pdf
Түлхүүр үг: Монгол улсын төсөв, төсвийн зарлага, төсвийн задаргаа, төсвийн мэдээ, 2004 оны улсын төсөв
Хэвлэн нийтэлсэн: Article XIX
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Article 19 memorandum_eng.pdf
Түлхүүр үг: draft law on public radio and television, public service broadcaster, law on public radio and television, Mongolian radio and television
Монгол улсад хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг тодорхойлох судалгаа
Сонгуулийн мэдээлэл, сурталчилгаанд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг
Хэвлэн нийтэлсэн: Judicial Reform Project
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Judicial Corruption in Mongolia.pdf
Түлхүүр үг: judicial corruption in Mongolia, judicial reform in Mongolia, measurement of corruption
Хэвлэн нийтэлсэн: Монголын Урлагийн Зөвлөл
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Cultural Tourism Study_mong.pdf
Түлхүүр үг: соёлын аялал жуулчлал,аялал жуулчлалын өнөөгийн байдал, аялал жуулчлалын байгууллага, аялал жуулчлалын хөгжил, соёл урлагийн байгууллага


