Монгол Улсын Шүүхийн индекс 2025
Шүүхийн статистик мэдээ, олон нийт, мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг судалж, үр дүнг тоон утгаар илэрхийлдэг энэхүү судалгаагаар 2025 онд Монгол Улсын шүүх 100 онооноос 57,33 оноо авчээ. 2021 онд 51,94, 2023 онд 53,22 авч байсан бол энэ удаад өмнөх үнэлгээнээс даруй 4,11 оноогоор ахисан үзүүлэлттэй байна. Энэхүү ерөнхий оноо нь дараах агуулгын хүрээнд хэмжигддэг. Үүнд:
- Шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал;
- Шүүхийн нээлттэй, ил тод байдал;
- Шүүхэд итгэх олон нийтийн итгэл;
- Шүүхийн дэд бүтэц, нөөц;
- Шүүгчийн ёс зүй, хариуцлага;
- Шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа хамаарна.
Дээрх 6 үндсэн хэмжигдэхүүн нь 42 дэд хэмжигдэхүүн, 111 шалгуур үзүүлэлтийн хүрээнд задардаг. Түүнчлэн судалгааны өгөгдөл нь 21 аймаг, нийслэл хотын төлөөлөл нийт 2000 гаруй иргэнийг хамруулсан санаа бодлын асуулга, 500 гаруй хуульч, мэргэжилтнүүдийн үнэлгээ болон шүүхийн захиргааны статистик мэдээлэл, факт баримт гэсэн үндсэн гурван эх сурвалжаас бүрддэг болно.


