МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралыг бэлтгэн танилцуулж байна.
Цуврал подкастын гурав дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын гурав дугаарт нийтлэгдсэн “Цалин хөлсний маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн шинжилгээ” сэдвийн хүрээнд судлаач Б.Анхзаяа, Ц.Уянга нар ярилцлаа.
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хоёр тайланг танилцуулж байна. Цахим хэлцэлтэй холбоотой маргааныг шүүхэд шийдвэрлэсэн байдлыг судалж, шүүхийн практикт цахим хэлцэл, гэрээний талаарх хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх чиглэлээр зөвлөмж боловсруулан танилцууллаа.
Мөн Захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-9_int.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 9, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Цуврал подкастын хоёр дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын гурав дугаарт нийтлэгдсэн “Иргэний хэрэг үүсгэх ажиллагаа дахь шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт: Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжийн жишээн дээр” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн партнер өмгөөлөгч Б.Баялагмаа оролцож ярилцлаа.
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралыг бэлтгэн танилцуулж байна.
Оюуны Инноваци ТББ нь хуульч, эрх зүйч, судлаач нарт зориулан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, сэдвийн талаар дэлгэрүүлэн хэлэлцэх, түгээх, салбарын шинэ соргог болон тулгамдсан асуудал, мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн, сонирхолтой яриа өрнүүлэх зорилго бүхий LegalTalks подкастыг 2019 оны 9 сараас эхлэн хүргэж эхэлсэн бөгөөд нийт 20 дугаарыг нийтэлжээ.
Нээлттэй Нийгэм Форум 2018 оноос эхлэн ШүүхийН шийдвэр судалгаа төслийг хэрэгжүүлж 50 гаруй судалгааны төслийг дэмжин хэрэгжүүлээд байна. Энэхүү хамтарсан подкастын цувралаар Шүүхийн шийдвэр судалгаа цувралд нийтлэгдсэн судалгаанаас сорчлон хүргэхээр бэлдлээ.
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, Сэтгэл санааны хохирол, хохирлын тогтолцоо, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх