МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
2023-04-12
Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал, шүүмж – Хуулийн шүүмж №42
2023-04-12
Уг судалгаагаар хос хэлний боловсролын онол, хөтөлбөрийн хувилбаруудыг хэтийн буюу нийгэмд гарах үр дүнтэй
Сангийн яамнаас боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Өмгөөллийн Фиделитас партнерс ХХН-ийн судалгааны баг судалж, шинээр нэмсэн болон өөрчилсөн зохицуулалтыг хуулийн үйлчлэлд хамаарах эрх зүйн этгээд, мэдээлэх мэдээллийн агуулга, хүрээ, мэдээлэл хүргэх зарчим, давтамж, шилэн дансны нийтлэг стандарт, хяналт, хариуцлага, бусад хууль тогтоомжид төсөв, санхүүгийн мэдээллийг нийтэд мэдээлэхэд хамаарах зохицуулалт гэж хүрээг тодорхойлон хуулийн төсөлд санал, шүүмж бэлтгэлээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3093/files/0_OSF_Law%20review_42-%D0%A8%D0%94%D0%A2%D0%A5-Final-Web.pdf
Түлхүүр үг:Төсвийн ил тод байдал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Уг судалгаагаар хос хэлний боловсролын онол, хөтөлбөрийн хувилбаруудыг хэтийн буюу нийгэмд гарах үр дүнтэй
нь холбон шинжлэх замаар хэлний болон боловсролын бодлого, хөтөлбөр, арга зүйн харилцан хамаарлыг харуулан, өнөөдөр Монголд хэрэгжүүлж буй казак-монгол, тува-монгол хос хэлний сургалтын практик жишээнүүдтэй харьцуулан дүгнэх замаар үр дүнтэй хэрэгжүүлж болох хос хэлний боловсролын бодлого, хөтөлбөр, арга зүйг зураглан гаргахыг хичээлээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Bilingual%20Education%20Report.pdf
Түлхүүр үг:Хос хэлний боловсролын бодлого, арга зүйг сайжруулах нь
Хөтөлбөр:Иргэний оролцоог дэмжих нь
Шинэ
2023-04-05
Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө ба Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн уялдаа
2023-04-05
Засгийн газрын зүгээс улсын төсвийг төлөвлөхдөө баримталдаг богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн нэг нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө юм. “Байэр Адвайзори” ХХК-ийн судлаач Э.Цогбаяр Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө ба 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн уялдаа холбоог судаллаа. Судалгаагаар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө УИХ-д өргөн баригдсан улсын төсвийн төсөлд хангалтгүй тусгагдсан нь харагдсан байна. Иймд Засгийн газрын зүгээс төсвийг төлөвлөхдөө Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг баримтлахгүй байгаагийн шалтгааныг судлаач эрх зүйн хүрээнд эрэлхийлж, тодорхой санал, зөвлөмж боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/11_Report_Annual_Development_Plan%20%26%20Budget-Final-Web.pdf
Түлхүүр үг:Төсвийн төлөвлөлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2023-04-04
Уул уурхайн үйл ажиллагаа: Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ ба олон нийтийн оролцоо
2023-04-04
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээтэй уялдуулах, ил тод, нээлттэй байдал, олон нийтийн оролцоог хангах зэрэг нийгмийн хэрэгцээ, шаардлагатай хэрхэн нийцэж байгааг энэхүү бичвэрээр хөндөхийг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Bodlogiin%20asuudal_35_final%20soft.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, Бодлогын асуудал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж буй энэ цаг үед бодлогын суурь асуудал болсон газрын хэвлийн баялгийн өмчлөх эрх, холбогдох зохицуулалтыг сайжруулахад дөхөм болох зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэн гаргалаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Bodlogiin%20asuudal_34_final%20soft.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, Бодлогын асуудал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын долоо дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын зургаа дугаарт нийтлэгдсэн “Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал)” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Япон Улсын Кюшүгийн их сургуулийн судлаач, докторант С.Батбаяр хөтлөгч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор Г.Даваанямтай ярилцлаа.
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2023-03-28
Монгол Улсын Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдал
2023-03-28
Судалгааны зорилго Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдал ямар байгааг илрүүлж, түүнийг сайжруулах арга замыг олон улсын туршлагад үндэслэн санал болгоход оршино. Засгийн газрын гадаад зээлийн мэдээллийн 2000-2021 оны өгөгдлийг цуглуулж, бүтцийн шинжилгээ хийн Засгийн газрын богино болон урт хугацаат өрийн бүтэц, гадаад зээлийн хэмжээнд гарсан өөрчлөлт, түүний учир шалтгаан зэргийг тайлбарлахыг зорьсон. Энэхүү судалгаанд гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжиж буй 109 төсөл, арга хэмжээг хамруулснаас 2018-2021 онд Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийн дунджаар 60 гаруй хувийг Шилэн дансны системд ил тод, нээлттэй байршуулсан байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Gadaad%20zeel%20with%20cover.pdf
Түлхүүр үг:Төсвийн ил тод байдал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын долоо дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын зургаа дугаарт нийтлэгдсэн “Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал)” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Япон Улсын Кюшүгийн их сургуулийн судлаач, докторант С.Батбаяр хөтлөгч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор Г.Даваанямтай ярилцлаа.
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
"Шүүхийн шийдвэрийн судалгаа” цувралын шинэ дугаараар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг судалсан дараах
хоёр тайланг танилцуулж байна.
Төрийн албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг төлүүлэх нэхэмжлэлийг шүүх хэрхэн шийдэж буй байдал болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн практикийн төрлүүдийг судалгааны баг судлан, манай улсын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал төдийгүй шинэ тутам үүсэж болзошгүй асуудлыг тодорхойлсон байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-10_int_web.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа - 10, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын зургаа дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын дөрөв дүгээрт нийтлэгдсэн “Эдийн бус хохирол нөхөн төлүүлэх тогтолцооны талаарх онолын асуудал ба Монгол Улсын шүүхээр эдийн бус хохирлыг нөхөн төлүүлж буй байдал” сэдвийн хүрээнд Нагояагийн их сургуулийн хууль зүйн магистр, хуульч Б.Ариунзаяа хөтлөгч ННФ-ын Шүүхийн шийдвэр судалгааны редакцын зөвлөлийн гишүүн хуульч С.Билгүүнтэй ярилцлаа. Legaltalks подкастыг хүссэн үедээ хэзээ ч сонсох боломжтой байдлаар олон платформ дээр байршуулдаг бөгөөд шинэ дугаарыг дараах холбоосоор орж сонирхоно уу.
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх