“АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ЭЗДИЙН ЭРЭЛД” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Төрийн ил тод байдлыг хангах, авилгаас урьдчилан сэргийлэхэд нээлттэй мэдээлэл маш их ач холбогдолтой болох нь олон улсын туршлагаас харагддаг. Манай улсын хувьд төрийн худалдан авах үйл ажиллагаанд ямар аж ахуйн нэгжүүд оролцож буй мэдээллийг ил болгосон tender.gov.mn, төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээллийг нийтэлсэн www.xasxom.iaac.mn, хуулийн этгээдүүдийн мэдээллийн нээлттэй сан www.burtgel.mn болон улсын төсөв, санхүүтэй холбоотой www.pcsp.gov.mn, www
www.shilendans.gov.mn зэрэг цахим мэдээллийн сан ажиллаж байна.
Гэвч авилгын асуудлаар ажилладаг иргэний нийгмийн байгууллага, сэтгүүчдийн хувьд эдгээр мэдээллийн сангаас хайлт хийж, мэдээлэл авахад хүндрэл учирч байгааг "3.11 Сэтгүүлчдийн клуб"-ын гишүүд тодорхой жишээн дээр үндэслэн тайлбарлав. Тус клубынхний зүгээс төрөөс олон нийтэд ил болгосон мэдээллийн сангуудыг ашиглан тодорхой улс төрчтэй холбоотой аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн төрийн тендерт оролцсон мэдээллийг цуглуулан харьцуулж судлахад мэдээллийн сангийн агуулга хоорондоо уялдаагүй, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn сайтад тендерийн бүх мэдээллийг тавихгүй байгаа зэрэг нь тендер нэрийдлээр ашиг хүртэж байгаа эздийг илрүүлэх боломжийг хааж байна гэж шүүмжилсэн юм.


Naranchuluun 