Өглөөний мэнд,
ННФ-аас Эмнести интернэшнл ТББ-тай хамтран улирал бүр зохион байгуулдаг ээлжит кино хэлэлцүүлэг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15.00 цагаас Улсын их дэлгүүрийн 5 давхарт байдаг i Cinema кино театрт болох гэж байна.
Энэ удаагийн кино хэлэлцүүлгээр найруулагч Клинт Иствудын найруулсан “True Crime” буюу “Жинхэнэ гэмт хэрэг” киног үзүүлэхээр бэлтгэлээ. Уг кинонд Стив Эверетт гэгч архинаас гарч буй Оакландын сэтгүүлч, хүн амины хэрэгт буруутгагдсан алуурчин Франк Бэчамаас ярилцлага авч нийтлэл бичих үүргийг хүлээн авах ба тэрээр ямар нэг зүйл буруу байгааг анзаарч батлахыг оролдох бөгөөд түүнд 12 цагийн хугацаа л байна. Хууль шүүхийн хатуу хүнд тогтолцоог эвдэн энэ хугацаанд хүний амь аварч чадах болов уу гэдгийг өгүүлэх сонирхолтой кино юм.
Кино хэлэлцүүлэгт оролцогчдын тоо хязгаартай тул Та яарна уу. Хэлэлцүүлэгт Та өөрөөсөө гадна хүний эрхийн сэдвээр бусадтай санал бодлоо хуваалцах хүсэлтэй найз нөхөд, хамтран зүтгэгч нараа авч ирэх боломжтой. Хүүхдүүдийн тухайд кино (15+) нас зөвшөөрөгдөнө. Та хүүхдийнхээр дэргэд байж, зарим үйлд явдлын үеэр хяналттай байх шаардлагатай болохыг анхаарна уу.
Киноны билетийг ННФ-ын байрнаас 2018 оны 12 дугаар сарын 11-ний 14.00 цагаас 12 дугаар сарын 14-ний 12.00 цаг хүртэл ирж авах боломжтой. Хэдэн билет авах тоогоо урьдчилж [email protected] хаягаар эсвэл 313207 утсаар Цэлмэгтэй холбогдож мэдэгдэнэ үү. Хэрэв билет дуусвал Та бүхэнд урьдчилан имэйлээр мэдэгдэх болно.
Хүндэтгэсэн,
Б.Хишигсайхан
ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер


Naranchuluun