МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын найм дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын ес дүгээрт нийтлэгдсэн “Худалдааны зуучлагч, төлөөлөгч, комиссын гэрээний эрх зүйн зохицуулалт, түүний хэрэглээ” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор (LL.D) Г.Давааням хөтлөгч өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН-д үүсгэн байгуулагч, Удирдах партнер, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач М.Мөнхжаргалтай ярилцлаа.
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2023-04-04
Уул уурхайн үйл ажиллагаа: Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ ба олон нийтийн оролцоо
2023-04-04
Эрдэс баялгийн салбарт өрнөж буй эрх зүйн шинэчлэл нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд тусгалаа олсон тогтвортой хөгжлийн зарчим, үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэх учиртай.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах байгаль орчны үнэлгээ, дүгнэлтийн чанарыг сайжруулах, тэдгээрт орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоо, мэдээллийн ил тод байдлыг хангах гэх мэт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, түүнтэй холбоотой мэдэх эрхийг хангах тухай Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд тусгах нь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой экологийн доройтлыг бууруулж, салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангахад чухал нөлөөтэй. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээтэй уялдуулах, ил тод, нээлттэй байдал, олон нийтийн оролцоог хангах зэрэг нийгмийн хэрэгцээ, шаардлагатай хэрхэн нийцэж байгааг энэхүү бичвэрээр хөндөхийг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Bodlogiin%20asuudal_35_final%20soft.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, Бодлогын асуудал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж буй энэ цаг үед бодлогын суурь асуудал болсон газрын хэвлийн баялгийн өмчлөх эрх, холбогдох зохицуулалтыг сайжруулахад дөхөм болох зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэн гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд “...иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн ” гэж заасан байдаг нь газар өмчлөгч хэн байхаас үл хамааран ашигт малтмалын баялаг төрийн өмчлөлд байх суурь зарчмыг тодорхойлдог.
Гэвч Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын өмчлөлийг тодорхойлохдоо зарим тодотгол нэмж, “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж заасан байдаг нь Үндсэн хуулийн дээрх зарчмыг бүдгэрүүлж, ойлгомжгүй байдал үүсгэж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид “байгалийн байдлаараа” гэдгийг хэрхэн ойлгох тухай тайлбар байхгүйн дээр ашигт малтмалыг газраас ухаж гаргасан, чулуулгийг буталсан, угаасан, хүдрийг баяжуулсан гэх ямар нэгэн боловсруулах үйлдэл хийгдсэний дараа “байгалийн байдлаараа” биш болж, улмаар төрийн өмч биш гэж үзэх боломжтой мэт ойлгогдож байна.
Иймд ашигт малтмал өмчлөх эрхийг тодорхойлоход баримтлах суурь зарчмууд, эрх зүйн систем болон зохицуулалтын арга хэрэгслүүдийг шинжлэх замаар төрийн нийтийн өмчийн газрын хэвлийн баялаг хэзээ, ямар нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжих вэ, тусгай зөвшөөрлийг нь дагаж тэдэнд ямар эрх олгогдох вэ зэрэг асуултуудад хариулт өгөхийг зорив.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Bodlogiin%20asuudal_34_final%20soft.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, Бодлогын асуудал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь