ПОДКАСТ
ННФ-аас үйл ажиллагааныхаа мэдээллийг олон нийтэд хүргэх сувгуудаа аудио, видео ярилцлагын төрлөөр нэмж байна. Бид ННФ дээр хийгддэг судалгаануудын хүрээнд болон нийгэм, цаг үеийн тулгамдсан, сонирхолтой асуудлуудаар салбарын мэргэжилтнүүд, судлаачидтай ярилцаж байх юм.Шинэ
Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэл болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүн нь прокурорын эрх зүйн орчны шинэтгэлд тусгалаа олсон байдал, олон улсын чиг хандлага зэргийг авч үзсэн уг судалгааны үр дүнгийн талаар судлаачидтай ярилцлаа.
Шинэ
2025-03-27
Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт: Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ Форум podcast №10
2025-03-27
Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх ярилцлагаа үргэлжлүүлж байна. Өмнөх дугаараар хуулийн төсөл боловсруулах шатанд ил тод байдал, олон нийтийн оролцоог хангах тухай ярилцсан бол энэ удаагийн дугаарт хуулийн төсөлд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийх талаар ярилцлаа. Энэ асуудлаар Хүний эрхийн төлөөх залуу хуульчдын клуб ТББ-ын судлаачид судалгаа хийсэн юм. Судалгааны үр дүнгээ танилцуулна уу хэмээн судлаач, хуульч Х.Норовсүрэн болон Б.Жавхлан нарыг уриад байна.
Шинэ
2025-03-21
Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт: Ил тод байдал, олон нийтийн хэлэлцүүлэг Форум podcast №9
2025-03-21
Хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэхээс өмнө олон нийт, эрх ашиг сонирхол нь хөндөгдөх талуудад танилцуулж, санал шүүмж авах асуудлаар "Тогтолцоо, дүн шинжилгээ, судалгааны хүрээлэн" ТББ-ын судлаач, хуульч Р.Оюундэлгэр, Б.Ариунзаяа нартай ярицлаа.
Шинэ
2025-02-24
БШУ-ны сайдын хөтөлбөрүүдийн үр дүнгийн үнэлгээний талаар судлаачдын байр суурь Форум podcast №8
2025-02-24
ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам “АрБиДи Консалтинг” ХХК-ийн судлаач Б.Ариунаа, С.Баттулга нартай ярилцсан iшинэ дугаарыг хүлээн авна уу.
Шинэ
Хууль тогтоомжийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлж, хэлэлцэн батлах явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. 2016-2024 онд буюу сүүлийн 8 жилийн хугацаанд Засгийн газраас нэн яаралтай горимоор батлуулахаар 69 хуулийн төсөл өргөн мэдүүлсний 67 нь УИХ-аар батлагджээ.
Энэ удаагийн дугаараар хууль тогтоомжийг яаралтай горимоор батлан гаргах нь зөв үү, улс орнуудад ийм жишиг бий юу, хэрэв тийм бол ямар шалгуур, шаардлага тавигддаг талаар хуульч, судлаач С.Билгүүнтэй ярилцлаа.
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумаас бэлтгэн хүргэдэг подкастын энэ удаагийн дугаараар эрдэс баялгийн салбарт голлох шийдвэрүүдийг гаргадаг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдлын асуудлаар ярилцах юм. Зочноор Уул уурхайн эрх зүй судлалын сан ТББ-ын судлаач М.Дагва, Г.Сурахбаяр нар оролцож байна. Энэхүү сан нь саяхан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдалд дүн шинжилгээ хийж, үр дүнгээ танилцуулаад байгаа юм.
Шинэ
2024-12-23
"ТӨК-ийн ТУЗ-ийн үүрэг, хариуцлага: Хуулийн төсөлд анхаарах асуудал" Форум podcast №5
2024-12-23
2024-12-23
"ТӨК-ийн ТУЗ-ийн үүрэг, хариуцлага: Хуулийн төсөлд анхаарах асуудал" Форум podcast №5
2024-12-23
"ТӨК-ийн ТУЗ-ийн үүрэг, хариуцлага: Хуулийн төсөлд анхаарах асуудал" сэдвээр судлаач, Хууль зүйн ухааны доктор М.Түвшинжаргалтай ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг ярилцлаа. Сүүлийн үед олны анхаарлын төвд ороод буй төрийн өмчит компаниудын удирдлага, ялангуяа ТУЗ-ийн үүрэг, хариуцлагын асуудлаарх судлаачийн байр суурьтай танилцана уу.
Шинэ
2024-12-06
Хот дахин төлөвлөлтөд иргэдийн бодит оролцоог хэрхэн хангах вэ? Форум podcast №4
2024-12-06
2024-12-06
Хот дахин төлөвлөлтөд иргэдийн бодит оролцоог хэрхэн хангах вэ? Форум podcast №4
2024-12-06
"Хот дахин төлөвлөлтөд иргэдийн бодит оролцоог хэрхэн хангах тухай” асуудлаар Дахин төлөвлөлт, иргэний оролцоо эвслийн тэргүүн Б.Нямжавтай ярилцсан шинэ дугаарыг танд толилуулж байна.
Шинэ
"Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх харилцааны эрх зүйн зохицуулалт" сэдвийн хүрээнд энэ удаагийн дугаараар ярилцлаа.
Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж буй хот дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, дэд бүтцийн болон уул уурхай, баяжуулах боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой хүний эрхийн зөрчил нэмэгдсээр байна. Ялангуяа бүтээн байгуулалтын зорилгоор газар чөлөөлөх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд иргэдийн эд хөрөнгийг үнэгүйдүүлэх, нөхөн төлбөрийг сунжруулах, тэр бүү хэл албадан нүүлгэхэд хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь сүйтгэх зэрэг Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн өмчлөх эрх зөрчигдөх үзэгдэл гарсаар байна.
Шинэ
Монгол Улс дараа оны төсвөө жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор баталдаг. Иймд улсын төсөв, яагаад чухал юм, иргэд төсвийн үйл явцад яагаад оролцох ёстой юм, оролцохдоо хэрхэн, яаж оролцох боломжтой талаар ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамтай ярилцлаа.
Шинэ
Нээлттэй нийгэм форум санаачлан, 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн Монгол Улсын шүүхийн индексийн судалгааны талаар ярилцлаа.