Энэхүү төсөл нь Монголын говийн бүсийн бэлчээрийн газрын нөөц, түүний нөхцөл байдалд хээрийн судалгааны аргаар ажиглалт болон дүн шинжилгээ хийхээс бүрэлдэж байна. Төсөл нь Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /USAID/ - аас дэмжигдэн хэрэгжүүлж байгаа Говийн Бүсийн Эдийн Засгийг Хөгжүүлэх Санаачлага /Говийн Санаачилга/ төслийн хүрээнд хийгдсэн болно. Говьд нүүдлийн бэлчээр ашиглагчдын эдийн засгийн байдлыг сайжруулах стратегийг боловсруулж байгаа юм. Олон улсын зүгээс үзүүлж байгаа хэд хэдэн хүчин чармайлт, үйл ажиллагаанууд хамт Говийн Санаачилга - ийн ажилтнууд Говийн бэлчээрийн газар муудаж байгааг мэдэрч, ойлгож байгаа бөгөөд түүнийг сайжруулах нөөц бололцооны талаар эрэлт судалгаа хийж байна. Энэхүү төслийн хээрийн судалгаа 1999 оны арваннэгдүгээр сард хийгдсэн. Говьд хийсэн 13 өдрийн хээрийн судалгаа нь Өмнөговь, Дундговь аймгуудын нутаг дахь бэлчээр болон холбогдох нөөцийг дахин судалж, тооцоолон үзсэн болно.
Тулхтай хөгжил-Монголын ирээдүй МУ-ын 21-р зууны тогтвортой хөгжил хөтөлбөр
Тулхтай хөгжил-Монголын ирээдүй МУ-ын 21-р зууны тогтвортой хөгжил хөтөлбөр
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах хэрэгцээ шаардлага
Европын Холбоонд элсэх үйл явцыг хянах нь: Авилгал ба авилгалтай тэмцэх бодлого
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/PropertyLaw_addition.pdf
Түлхүүр үг: төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, нийгмийн салбарын өөрчлөлт шинэчлэлт, нийгмийн салбарын хувьчлал, төрийн өмч хувьчлал

