card
Эдийн засаг, Бизнес ба Хөгжлийн асуудал2004

Ажиллах хүчний судалгааны нэгдсэн тайлан

Зохиогч: Үндэсний Статистикийн Газар
Хэвлэн нийтэлсэн: Үндэсний Статистикийн Газар
Он: 2004
Төрөл:
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: ажил эрхлэлт, ажилгүйдэл, эдийн засгийн үйл ажиллагаа, эдийн засгийн бус үйл ажиллагаа, монгол улсын албан бус сектор, монгол улсын хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эдийн засгийн идэвхи
Хөтөлбөр: *

Монгол Улсад анх удаа Ажиллах Хүчний Судалгаа (АХС) -г түүврийн аргаар явуулж, хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн үзүүлэлтүүдийг улирлаар тооцсон үр дүнг танилцуулж байна. АХС-г ажиллах хүчний улирлын хэлбэлзлийг судлах зорилгоор 2002-2003 оны 4 улирлыг хамруулан хоёр шатлалт, санамсаргүй түүврийн аргыг ашигласан нь Улсын Их Хурлаас баталсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Улаанбаатар хот болон 4 бүс нутгаар (хот, хөдөөгөөр) бүлэглэлт хийж, нийт 9 бүлгээр үр дүнг тооцох боломжтой болсон юм. Судалгааны нэг улиралд 3,200 өрх, нийт 12,000 гаруй өрхийн гишүүдийг түүвэрлэн сонгосон нь ажиллах хүчний үндсэн үзүүлэлтүүдийг жилийн дөрвөн улирлаар статистикийн аргачлалаар бодитой тооцоход хангалттай түүврийн хэмжээ байв. Хүн амын дийлэнх нь мал аж ахуй болон газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж буй нөхцөл байдлыг харгалзан үзэж ажиллах хүчний талаарх мэдээллийг судалгааны өмнөх сүүлийн 7 хоног буюу “тухайн үеийн идэвхи”, сүүлийн 12 сар буюу “байнгын идэвхи”-ийн аргачлал, тодорхойлолтоор цуглуулав.

Зохиогч: Үндэсний Статистикийн Газар
Хэвлэн нийтэлсэн: Үндэсний Статистикийн Газар
Он: 2004
Төрөл:
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: ажил эрхлэлт, ажилгүйдэл, эдийн засгийн үйл ажиллагаа, эдийн засгийн бус үйл ажиллагаа, монгол улсын албан бус сектор, монгол улсын хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эдийн засгийн идэвхи
Хөтөлбөр: *