card
Эдийн засаг, Бизнес ба Хөгжлийн асуудал2004

“Нарантуул” ОУХТ-д худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл

Зохиогч: Сүүлчийн зөн ССТ, ЗЛЭК
Хэвлэн нийтэлсэн: Монголын Эмэгтэйчүүдийн Сан
Он: 2004
Төрөл:
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, Монгол улсын албан бус сектор, албан бус хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшин, хөдөлмөрийн орчин, Нарантуул худалдааны төвийн үйл ажиллагаа
Хөтөлбөр: *

Энэхүү судалгаа нь "Нарантуул" ОУХТ-д худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, сөрөг нөлөөллүүдийг тодорхойлох улмаар хөдөлмөрийн нөхцлийг сайжруулахад юунд анхаарах, ямар арга хэмжээ авах талаар бодлогын зөвлөмж, санал бэлтгэх зорилготой байсан юм. Судалгаа нь "Нарантуул" ОУХТ-д худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл төслийн нэг дахь шат бөгөөд дараагийн шат болох нөлөөллийн ажил зохиох чиг баримжааг гаргахад дэмжлэг өгч, мэдээллээр хангахад чиглэгдэж байв. Судалгааг Монголын эмэгтэйчүүдийн сангийн санхүүжилтээр "Сүүлчийн зөн" ССТ болон Залуу лидер эмэгтэйчүүд клубын хамтарсан судалгааны баг хийж гүйцэтгэв. Судалгааны арга зүй аргачлал, ажлын даалгавар, хүрээг "Сүүлчийн зөн" ССТ-ийн судлаачид боловсруулж сурвалжлагын болон анкетийн судалгааг явуулахад Залуу лидер эмэгтэйчүүд клубын гишүүд, "Идэр" ДС-ийн Социологийн салбарын оюутнууд оролцсон юм. Судалгааны үр дүнг эцэслэн боловсруулах, тайлан бичих ажлыг судалгааны багийн гишүүд гүйцэтгэсэн болно.

Зохиогч: Сүүлчийн зөн ССТ, ЗЛЭК
Хэвлэн нийтэлсэн: Монголын Эмэгтэйчүүдийн Сан
Он: 2004
Төрөл:
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, Монгол улсын албан бус сектор, албан бус хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшин, хөдөлмөрийн орчин, Нарантуул худалдааны төвийн үйл ажиллагаа
Хөтөлбөр: *