Энэхүү мониторинг судалгааны гол зорилго нь Монголчуудын сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг шинжлэх ухааны орчин үеийн арга зүй, аргачлалын тусламжтай судлан шинжлэх замаар түүний бодит байдлыг тодорхойлж, авч хэрэгжүүлэх зайлшгүй арга хэмжээний талаарх санал зөвлөмж боловсруулахад оршиж байлаа. Эл зорилгодоо хүрэхийн тулд:
• Сонгох, сонгогдох эрхийн эрх зүйн орчинг тодорхойлох үүднээс Олон улсын хууль, гэрээ, хэлэлцээр болон Yндэсний эрх зүйн актуудад контент анализ хийх
• Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтэнд нөлөөлөх хүчин зүйлсийн анализ буюу сонгуулийн хороод байгуулах, сонгогчдыг шаардлагатай мэдээллээр хангах, нэрсийн жагсаалт гаргах, сонгуулийн сурталчилгааны явц, сонгогчид нууцаар, чөлөөтэй саналаа өгөх нөхцөл зэргийг шинжлэх болон
• Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчих, бүрэн утгаараа хэрэгжих явцад учирч буй бэрхшээл, хүндрэлийг тодорхойлох үүднээс иргэд, нэр дэвшигчид, улс төрийн нам эвслээс гаргаж буй өргөдөл, гомдолд шинжилгээ хийх
• Сонгуулийн талаарх олон нийтийн санал бодол, тэдний үнэлэмжийг тодруулах зэрэг хүчин зүйлсийг чанарын ба тоон судалгааны аргаар судлах зорилт тавин хэрэгжүүллээ.