Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зүүн хойд азийн бүс нутагтай тээврийн дэд бүтцээ нэгтгэх боломж
Судалгаагаар Монгол улс Зүүн Хойд Азийн зах зээлтэй тээврийн дэд бүтцээ холбосноор бий болох эдийн засгийн үр нөлөөг авч үзлээ. Судалгааны хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын төв Сүмбэрийг Монгол-Хятадыг холбон тавигдах Нөмрөгийн гүүртэй холбон 100 км засмал тавих хувилбарыг сонгосон болно. Судалгааны үр дүнд энэхүү замыг тавьснаар Монгол улс ЗХА-ийн бүс нутагтай хямд өртөгтэй тээврийн дэд бүтцээр холбогдож байна. Монгол улсын далайд гарах 2 шинэ гарцыг тодорхойлон контейнер тээвэрлэлтийн үнэ, зардлыг тооцон үзүүлэв. Мөн замын хөрөнгө оруулалтыг голчлон аялал жуулчлалын орлогоор 4-5 жилд нөхөх боломжтой байна. Энэхүү Монгол улсыг БНХАУ-аар дамжин ЗХА-ийн орнуудтай холбосон зам нь тус улсын алслагдмал орон нутгийг улсын төвтэй бус гадаад зах зээлтэй холбон хөгжүүлэх шинэ боломж бийг харууллаа.