ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДАЛ: МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭ
"Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт Олон улсын бага хурлын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар хэрхэн бататган бэхжүүлсэн, шүүх эрх мэдлийн гүйцэтгэж буй үүрэг ба тулгамдаж байгаа асуудлууд, эрх мэдлийн хяналт тэнцэл, Үндсэн хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага зэрэг сэдвүүдээр үндсэн илтгэлүүд хэлэлцүүлснийг эмхэтгэж гаргав. Үндсэн илтгэлүүдийн дараа оролцогчид Үндсэн хуультай холбогдох үзэл бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ судалгааны үр дүн, дүгнэлт зэргээ ул суурьтай хэлэлцэв. Энэхүү бага хуралд Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангах үйл хэрэгт гар бие оролцож байсан нэр хүндтэй улс төрчид, мэргэжилтнүүдийг урилгаар оролцсон болно.
Тулхтай хөгжил-Монголын ирээдүй МУ-ын 21-р зууны тогтвортой хөгжил хөтөлбөр
Тулхтай хөгжил-Монголын ирээдүй МУ-ын 21-р зууны тогтвортой хөгжил хөтөлбөр
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах хэрэгцээ шаардлага
Европын Холбоонд элсэх үйл явцыг хянах нь: Авилгал ба авилгалтай тэмцэх бодлого
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/PropertyLaw_addition.pdf
Түлхүүр үг: төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, нийгмийн салбарын өөрчлөлт шинэчлэлт, нийгмийн салбарын хувьчлал, төрийн өмч хувьчлал


