![]() |
2008 он парламентын тав дахь удаагийн сонгуулийн жил байв. Энэхүү сонгууль хамгийн будлиантай сонгууль, эсвэл будлиантай болсныг хамгийн их мэдсэн сонгууль болж монголын ардчиллын түүхэнд орлоо. Сонгуулийг шударга зохион байгуулж явуулах нь урьд урьдаас түвэгтэй болох нь улам бүр илэрхий болж байсан ч холбогдох төрийн байгууллагууд үүнийг гүнзгий ухамсарлан иргэдийн өгсөн санал өөрчлөгдөхгүй байх, иргэд тийм итгэлтэй байх нөхлийг бүрдүүлж ажиллаж чадсангүй. Хэдийгээр дэлхийн санхүүгийн хямрал аль эрт аюулын харанга дэгдээгээд, жижиг ч гэсэн хүнс, түлшний импорт болон ашигт малтмал, мал аж ахуйн бараг боловсруулаагүй түүхий бүтээгдэхүүний экспортод дулдуйдах байдлаар даяаршсан Монголын эдийн засаг, зах зээлийг тэвдүүлэх нь тодорхой болоод байсан ч улс төрийн хүчнүүд хариуцлагаа огоорон, сонгогдох боломжоо хадгалан үлдэх ойрын зорилтоо шүтэн эдийн засгийн бодит байдлын талаарх гашуун ч гэсэн үнэн мэдээллийг ил болгоогүй төдийгүй амлах бэлэн мөнгөнийхөө хэмжээг олон дахин өсгөж энэ сонгуульд оролцов.
2008 онд Нээлттэй Нийгэм Форум өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлсний зэрэгцээ хэд хэдэн шинэ ажил эхлүүлснийг дурдах нь зүйтэй болов уу. Энэ оноос эхлэн манай Форум шүүхийн хараат бус байдлыг бодитоор үнэлэх, баримтжуулах зорилгоор мониторинг хийх асуудалд анхаарал тавьж ажиллах болов. Түүнчлэн нийгмийн даатгалын сангууд, ялангуяа тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод байдлын асуудлуудад дүн шинжилгээ хийх зорилгоор тодорхой судалгаануудыг эхлүүллээ. Сургуулийн насны хүүхдийн чөлөөт цагийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж туршлага хуримтлуулах зорилгоор “Хүүхэд хөгжүүлэх хичээлээс гадуурх хөтөлбөр”-ийн төслийг санаачилав. 2008 онд Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөртөө томоохон өөрчлөлт оруулж, “Ахлах судлаач” хөтөлбөрийг шинээр бий болгосны зэрэгцээ багаараа судалгаа хийх явдлыг хөхиүлэн дэмжих боллоо.
Энэ мэт хийж бүтээсэн, бүтээхийг оролдон зорьж яваа үйл хэргээ Эрхэм танд толилуулж буйдаа таатай байна. Хэрэв Та Нээлттэй Нийгэм Форумаас авч хэрэгжүүлсэн, санаачилсан, санхүүжүүлсэн, иргэний нийгмийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал сэтгэгдлээ хуваалцах аваас бид талархан хүлээн авах болно.
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Хүрээлэн
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Surveyresult_MN_Final.pdf
Түлхүүр үг: намын дүрэм, намын үйл ажиллагаа, анхан шатны байгууллага, намын гишүүд, намын санхүүжилт
Хэвлэн нийтэлсэн: Иргэний Зориг Нам
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/provisions on election law_IZ.pdf
Түлхүүр үг: сонгууль, сонгуулийн хууль, сонгуулийн хуульд өгөх санал, Иргэний зориг нам
Хэвлэн нийтэлсэн: Citizens Will – Republican Party
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/provisions on election law_IZ_eng.pdf
Түлхүүр үг: election, election law of Mongolia, political party in Mongolia, voters in Mongolia, proposal on Mongolian election law
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Budget meeting_mong.pdf
Түлхүүр үг: улсын төсөв, төсвийн хэрэгжилт, төсвийн онцлог, төсвийн хууль, төсвийн мэдээ, эдийн засгийн өсөлт
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Их Хурал
Он: 1990
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Elec-Law-Pol. Parties.pdf
Түлхүүр үг: улс төрийн нам, намын хууль эрх зүй, намын хууль
Хэвлэн нийтэлсэн: International Federation of Journalists
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/electionreporting.pdf
Түлхүүр үг: media and democracy, government media, democratic society, political election, election coverage, democracy and journalists' role, election reporting hand book
Хэвлэн нийтэлсэн: Русский Пресс Общество
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Election Ru_Media council.pdf
Түлхүүр үг: хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэлийн ёс зүй, сэтгүүлчид
Олон нийтийн Радио, Телевизийн тухай Монгол Улсын хуулийн талаархи санамж бичиг
Олон нийтийн Радио, Телевизийн тухай Монгол Улсын хуулийн талаархи санамж бичиг
Хэвлэн нийтэлсэн: 19 дүгээр зүйл байгууллага
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/A19 TVR law_2003_mong.pdf
Түлхүүр үг: олон нийтийн радио телевизийн хууль, олон нийтийн радио телевизийн хуулийн хэлэлцүүлэг, үндэсний телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодлого, засгийн газрын бодлого, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль
Уул уурхайн зарим салбарт хөдөлмөрийн хүрээн дэх суурь зарчмууд болон Монгол улсын хөдөлмөрийн хууль, тогтоомжинд заасан эрхийн хэрэгжилтийн төлөв байдалд хийсэн шалгалт судалгааны тайлан
Хэвлэн нийтэлсэн: Хүний Эрхийн Үндэсний Комисс
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/informallabor_gold.pdf
Түлхүүр үг: ашигт малтмал олборлолтын ажилчидийн эрх, уул уурхайн салбарын ажилчидийн эрх, хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөр эрхлэлт, албан бус салбар дахь гар аргаар ашигт малтмал олборлох хөдөлмөр



