![]() |
2008 он парламентын тав дахь удаагийн сонгуулийн жил байв. Энэхүү сонгууль хамгийн будлиантай сонгууль, эсвэл будлиантай болсныг хамгийн их мэдсэн сонгууль болж монголын ардчиллын түүхэнд орлоо. Сонгуулийг шударга зохион байгуулж явуулах нь урьд урьдаас түвэгтэй болох нь улам бүр илэрхий болж байсан ч холбогдох төрийн байгууллагууд үүнийг гүнзгий ухамсарлан иргэдийн өгсөн санал өөрчлөгдөхгүй байх, иргэд тийм итгэлтэй байх нөхлийг бүрдүүлж ажиллаж чадсангүй. Хэдийгээр дэлхийн санхүүгийн хямрал аль эрт аюулын харанга дэгдээгээд, жижиг ч гэсэн хүнс, түлшний импорт болон ашигт малтмал, мал аж ахуйн бараг боловсруулаагүй түүхий бүтээгдэхүүний экспортод дулдуйдах байдлаар даяаршсан Монголын эдийн засаг, зах зээлийг тэвдүүлэх нь тодорхой болоод байсан ч улс төрийн хүчнүүд хариуцлагаа огоорон, сонгогдох боломжоо хадгалан үлдэх ойрын зорилтоо шүтэн эдийн засгийн бодит байдлын талаарх гашуун ч гэсэн үнэн мэдээллийг ил болгоогүй төдийгүй амлах бэлэн мөнгөнийхөө хэмжээг олон дахин өсгөж энэ сонгуульд оролцов.
2008 онд Нээлттэй Нийгэм Форум өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлсний зэрэгцээ хэд хэдэн шинэ ажил эхлүүлснийг дурдах нь зүйтэй болов уу. Энэ оноос эхлэн манай Форум шүүхийн хараат бус байдлыг бодитоор үнэлэх, баримтжуулах зорилгоор мониторинг хийх асуудалд анхаарал тавьж ажиллах болов. Түүнчлэн нийгмийн даатгалын сангууд, ялангуяа тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод байдлын асуудлуудад дүн шинжилгээ хийх зорилгоор тодорхой судалгаануудыг эхлүүллээ. Сургуулийн насны хүүхдийн чөлөөт цагийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж туршлага хуримтлуулах зорилгоор “Хүүхэд хөгжүүлэх хичээлээс гадуурх хөтөлбөр”-ийн төслийг санаачилав. 2008 онд Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөртөө томоохон өөрчлөлт оруулж, “Ахлах судлаач” хөтөлбөрийг шинээр бий болгосны зэрэгцээ багаараа судалгаа хийх явдлыг хөхиүлэн дэмжих боллоо.
Энэ мэт хийж бүтээсэн, бүтээхийг оролдон зорьж яваа үйл хэргээ Эрхэм танд толилуулж буйдаа таатай байна. Хэрэв Та Нээлттэй Нийгэм Форумаас авч хэрэгжүүлсэн, санаачилсан, санхүүжүүлсэн, иргэний нийгмийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал сэтгэгдлээ хуваалцах аваас бид талархан хүлээн авах болно.
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Засгийн газар
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/generalbudg_2004.mong.pdf
Түлхүүр үг: Монгол улсын төсөв, төсвийн зарлага, төсвийн задаргаа, төсвийн мэдээ, 2004 оны улсын төсөв
Хэвлэн нийтэлсэн: Article XIX
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Article 19 memorandum_eng.pdf
Түлхүүр үг: draft law on public radio and television, public service broadcaster, law on public radio and television, Mongolian radio and television
Монгол улсад хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг тодорхойлох судалгаа
Сонгуулийн мэдээлэл, сурталчилгаанд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг
Хэвлэн нийтэлсэн: Judicial Reform Project
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Judicial Corruption in Mongolia.pdf
Түлхүүр үг: judicial corruption in Mongolia, judicial reform in Mongolia, measurement of corruption
Хэвлэн нийтэлсэн: Монголын Урлагийн Зөвлөл
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Cultural Tourism Study_mong.pdf
Түлхүүр үг: соёлын аялал жуулчлал,аялал жуулчлалын өнөөгийн байдал, аялал жуулчлалын байгууллага, аялал жуулчлалын хөгжил, соёл урлагийн байгууллага



