ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА - ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ТОДОРХОЙЛОХ БОДЛОГЫН СУДАЛГАА
ХУУЛЬЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА - ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ТОДОРХОЙЛОХ БОДЛОГЫН СУДАЛГАА
Уг судалгаагаар Монголын Хуульчдын холбооны эрх зүйн өнөөгийн орчин, чиг үүргийн хэрэгжилтийг үнэлэн шинжилж, хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн орчин, бүтэц, чиг үүргийн хүрээнд АНУ, Австрали, Япон болон бусад постсоциалист орны туршлагыг харьцуулан шинжилсний дүнд хуулийн төслийн хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах тодорхой саналуудыг томьёолон танилцуулахыг зорилоо.
Бодлого боловсруулах үйл ажиллагаа нь олон талын, тэр тусмаа хуульчдын оролцоотой байж гэмээ нь хууль тогтоомжийн чанар сайжирч, хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч, мэргэжлийн хариуцлага дээшилж, улмаар хуульчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг нэмэгдэнэ хэмээн найдаж байна.