Шүүхийн шийдвэрийн судалгаа - Цуврал 2
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН СУДАЛГАА - ЦУВРАЛ 2
Энэхүү судалгааны хүрээнд шинээр батлагдсан эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх явцад тодорхой нэр томьёо, ухагдахууныг тайлбарлаж хэрэглэсэн, гэмт хэргийн зүйлчлэл хийсэн, эрүүгийн хариуцлага оногдуулсан шүүхийн шийдвэрийн агуулга, хэлбэр, үндэслэл зэргийг судалжээ. Түүнчлэн цаашид хуулийн зүйл, хэсэг, заалтыг практикт нэг мөр болгож, хоёрдмол утгагүйгээр хэрэглэх талаар үндэслэл бүхий санал, зөвлөмж боловсруулсан нь энэхүү дүн шинжилгээний ач холбогдлыг дээшлүүлсэн байна. Шүүхийн шийдвэрийн судалгаа – Цуврал 2-т дараах судалгаанууд багтсан болно.
1. Авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ – хуудас 9
2. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ – хуудас 67
3. Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ – хуудас 91
4. Залилах гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ – хуудас 113