card
Зохиогч: Д.Ганхүрэл, А.Түвшинтөгс, Г.Давааням
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2023
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Шүүхийн шийдвэрийн судалгаа - 11, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр: Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх

Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хоёр тайланг танилцуулж байна.  

Сүүлийн жилүүдэд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга олноор баригдаж байгаа боловч барилгын ажил гүйцэтгэгч, захиалагч, зээлдүүлэгч гэсэн талуудыг хамарсан маргаан цөөнгүй гарч буй. Судлаач Д.Ганхүрэл, А.Түвшинтөгс нар энэхүү нөхцөл байдлыг харгалзан барьж дуусаагүй барилгын хөрөнгийн эрх шилжихтэй холбоо бүхий иргэний болон захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, энэ төрлийн маргаан үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тал бүрээс нь судлан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар оновчтой гарц, хувилбарыг дэвшүүлжээ.

Судлаач Г.Давааням Улсын Дээд шүүхээс компанийн эрх зүйн суурь зарчмыг хөндөж гаргасан шийдвэрийг тухайлан судалсан байна. Тодруулбал, тус судалгаанд хуулийн этгээдийн чадвар, хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуцлага гэсэн компанийн эрх зүйн суурь зарчмыг шүүх шийдвэр гаргахдаа хэрхэн авч үзсэнийг хууль тогтоомжийн зохицуулалт, онолын тайлбар, судалгаатай уялдуулан иж бүрэн судалсан байна.   

 

 

Зохиогч: Д.Ганхүрэл, А.Түвшинтөгс, Г.Давааням
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2023
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Шүүхийн шийдвэрийн судалгаа - 11, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр: Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх