Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Судалгааны тайлан
Нээлттэй Нийгэм Форум энэ удаад Фиделитас партнерс ХХН-ийн хуульч, судлаачдын гүйцэтгэсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” бодлогын судалгааг танилцуулж байна. Энэхүү судалгаа нь эрүүгийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийг ямар шалгуур, зарчмын дагуу нийтэд мэдээлэх боломжтойг судлан зөвлөмж санал болгож буйгаараа онцлогтой. Бид шүүхийн шатны процесс, шүүхийн шийдвэрийн судалгааг түлхүү дэмжиж ирсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхээс өмнөх шатны оролцогч байгууллагуудын хараат бус байдал, процессын ил тод байдлын талаар хийгдсэн судалгаа дутмаг байсан тул 2024 онд энэ чиглэлд анхаарч ажилласны нэг жишээ нь энэхүү судалгаа болно.
Шударга ёсны салбарын ил тод, нээлттэй байдал нь шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд нэн чухал хүчин зүйл билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, эрүүдэн шүүх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх урьдчилсан нөхцөл болсон ил тод, нээлттэй байдлын зарчмыг хэрэгжүүлэх үйлсэд энэхүү судалгаа ахиц гаргана гэж найдаж байна. Энэ судалгаанд судлаачид АНУ, БНСУ, ХБНГУ, Австри болон Япон Улсын эрүүгийн процессын ил тод байдлыг хангах платформ, технологийн шийдэл болон эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсан нь энэ чиглэлээр цаашид бодлогын шийдэл эрэлхийлэхэд чухал хувь нэмэр болох мэдээлэл, дүн шинжилгээ болсныг дурдах нь зүйтэй.
Эдийн засгийн идэвхийн хүйсийн ялгаатай байдал /2000 оны тооллого/
Эдийн засгийн идэвхийн хүйсийн ялгаатай байдал /2000 оны тооллого/
Дотоод шилжих хөдөлгөөн ба түүний нийгмийн эрүүл мэндийн үр дагавар /2000 оны тооллого/
Дотоод шилжих хөдөлгөөн ба түүний нийгмийн эрүүл мэндийн үр дагавар /2000 оны тооллого/
The Productivity Consequences of Incomplete Reforms of the Extensive Livestock Industry in Mongolia
The Productivity Consequences of Incomplete Reforms of the Extensive Livestock Industry in Mongolia
Хэвлэн нийтэлсэн: Sant Maral
Он: 2000
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2000_05_eng.pdf
Түлхүүр үг: election, social and economic policy, government policy, political parties, voters, sant maral
Хэвлэн нийтэлсэн: Sant Maral
Он: 2000
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2000_11_eng.pdf
Түлхүүр үг: election, social and economic policy, government policy, political parties, voters, sant maral
Хэвлэн нийтэлсэн: Open Society Institute
Он: 1999
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/The Ethical Code of Polish Public Officials.pdf
Түлхүүр үг: ethical codes of public officials, ethical codes for civil servants, public service reform, ethical codes
Хэвлэн нийтэлсэн: Говийн Бүсийн Эдийн Засгийг Хөгжүүлэх Санаачлага
Он: 1999
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Gazar Ashiglalt Belcheeriin Menegment.pdf
Түлхүүр үг: говийн бүсийн бэлчээрийн газрын нөөц, бүсийн бэлчээрийн менежмент, говийн бүсийн эдийн засаг, мал аж ахуйн салбар, байгалийн нөөц, газар ашиглалт, бэлчээр, бэлчээрийн менежменть орон нутаг, хөдөө аж ахуй


