МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс өмнөх 2 улирал дарааллан өссөн боловч энэ улиралд өмнөх улирлаас 9 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 20-н нэгж хувиар тус тус буурч 184 болсон байна. Энэ нь иргэдийн эдийн засгийн талаарх хүлээлт эргэн буурч байна хэмээн үзэж болох ч улирлын тодорхой нөлөөлөл байж болох юм. Монголын эдийн засгийн өсөлт 2011 оны эцсээр 17,3% байсан боловч энэ оны 3-р улирлын байдлаар 12,5% болж буурсан билээ. Энэ нь цаашлаад Хятадын эдийн засгийн уналттай холбоотой байж болох юм. Дэлгэрүүлж судалгаанаас танилцана уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2012
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/CSI Q3 2012-new.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2012 оны 3-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс 1-р улиралд өмнөх улирлаас 11 нэгж хувиар өссөн, өмнөх оны мөн үеэс 47-н нэгж хувиар тус тус буурч 182 болсон байна. ХХИ өмнөх улиралд бууралттай гарсан ч энэ улиралд багагүй хэмжээгээр өссөн байна. ХХИ-ийн бага зэрэг өссөнөөс үзэхэд ирээдүйд эдийн засгийн өсөлтийн хэмжээ хадгалагдахыг харуулж байна. 2013 онд Оюутолгой олборлолт эхлэж, Таван толгойн хувьцаа олон улсын зах зээлд IPO хийн ард иргэд хувьцааны дансандаа сая төгрөгтэй дүйхүйц хувьцаатай болохтой холбоотой хүлээлт өсөхөд нөлөөлсөн байж болох юм
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2012
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/CSI Q1 2012.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2012 оны 1-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс 2-р улиралд өмнөх улирлаас 11 нэгж хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 7-н нэгж хувиар буурч 192,98 болсон байна. ХХИ 2011 онд ихээхэн унасан хэдий ч энэ оны 1-р улирлаас эхлэн аажмаар өсөж буй юм. Уул уурхай, эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор иргэд өөрсдийн амьдралыг дээшлэнэ хэмээн хүлээлт бий болсон, тэрхүү хүлээлт нь 2009 оноос эхлэн ХХИ-г огцом өсгөсөн хэдий ч 2011 оноос эхлэн инфляци, цалин зэрэгтэй холбоотойгоор эргээд огцом буурсан билээ. Гэвч 2012 оны эхнээс эхлэн ХХИ тогтвортой өссөн нь иргэдийн дунд эерэг хүлээлт бий болоод буйг харуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2012
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/CSI Q2 2012.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2012 оны 2-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2011 оны 4-р улирлын Хэрэглэгчийн хүлээлтийн индекс өмнөх улирлаас 16 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар тус тус буурчээ. Үүнд иргэдийн өнөөгийн нөхцөл байдалд өгөх үнэлгээ буурсан, цаашдын санхүүгийн нөхцөл сайжирна гэдэгт итгэлгүй, ирэх нэг жилийн эдийн засгийн нөхцөл байдлын хүлээлт тодорхой бус, үнийн өсөлтүүд үргэлжилнэ гэж хүлээж байгаа нь гол шалтгаан боллоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/CSI Q4.2011.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2011 оны 4-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс 3-р улиралд өмнөх удирлаас 4-н нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 8 нэгж хувиар тус тус өсч 203.78 болсон байна. ХХИ нь энэ оны 1-р улиралд 229 оноотой гарсан буюу түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрээд байсан. Харин 2-р улиралд 200 оноо руу буусан байсан 3-р улиралд бага зэрэг сэргэсэн нь энэ юм. ХХИ-ийн өсөлт нь эдийн засагт гарч байгаа эерөг өөрчлөлтүүдтэй холбон тайлбарлаж болох бөгөөд манай орны ажилгүйдэл буурч, төсвийн ажилчдын цалин тэтгэврийг нэмэх талаар яригдаж эхэлсэн нь амьжиргаа сайжирна гэсэн хүлээлтийг бий болгосон байж болзошгүй.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/CSI Q3 2011.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2011 оны 3-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2009 оны 4 дүгээр улирлаас 2010 оны 3 дугаар улирал хүртэл ХХИ маш өндөр өсөлттэй байсан ба 4 дүгээр улиралд хүлээлт бага зэрэг буурж, 2011 оны нэгдүгээр улиралд мөн түрүүчийн улирлуудын адил хүлээлт өндөр гарсан. Харин 2011 оны 2 дугаар улиралд хэрэглэгчийн хүлээлт өмнөх улирлаас 12,8 % -иар буюу 199.7 болж буурсан байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/CSI Q2 2011.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2011 оны 2-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2011 оны 1 дүгээр улиралын ХХИ-ийн судалгааны санал асуулгын хуудас нь нийт 16 асуулттай байсан бөгөөд эхний хэсэг нь оролцогчдоос ерөнхий мэдээлэл авах, хоёрдох хэсэг буюу 1-8 дугаар асуулт хэрэглэгчдийн ирээдүйн хандлагыг тодорхойлох, гуравдахь хэсэг буюу 9-14 дүгээр асуулт хэрэглэгчдийн банк санхүүгийн байгууллагад итгэх итгэлцүүрийг тодорхойлоход зорилготой асуултууд байсан байна. Харин сүүлийн дөрөвдүгээр хэсэг нь 2 нээлттэй асуултаас бүрдэж байсан ба Таван Толгойн хувийг хувьцаа хэлбэрээр тараах , Монгол улсын нэгдсэн төсвийн зардалтай холбоотойгоор иргэдийн хүлээлт, сэтгэгдэл ямар байгааг тодорхойлох зорилоготой байлаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/CSI Q1 2011.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2011 оны 1-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Бодлогын судалгааны энэхүү баримт бичиг нь аймаг, сумын эдийн засгийг хөгжүүлэх талаар төрийн байгууллага болон нутгийн захиргаанаас баримтлах бодлогын шийдвэрт нөлөөлөх/туслах зорилготой болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Local econom 10-12.pdf
Түлхүүр үг:Орон нутаг эдийн засгаа бие даан хөгжүүлэх боломж, арга зам
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Энэхүү гарын авлага нь төрийн бус байгууллагатай ямар нэг байдлаар холбоотой ажилладаг иргэн Танд татвар, татвартай холбоотой зайлшгүй мэдээллийг иж бүрнээр нь энгийн, ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьсон юм. Гарын авлагаас төрийн бус байгууллага, ТББ-д ажилладаг иргэд хуулийн дагуу ямар төрлийн татвар төлөх, аль татвараас чөлөөлөгдөх, хөнгөлүүлэх, татвараа хэрхэн тайлагнах, татвартай холбоотой маргаантай асуудал гарвал хаанаас зөвлөгөө авч болох зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг тодорхой жишээн дээр авч үзэж болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2004
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/NGO & TAX - mong.pdf
Түлхүүр үг:Төрийн бус байгууллага ба татвар - Гарын авлага
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдон энэхүү асуудал нь бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, судлаачдын анхаарлын төвд байна. Тиймээс энэ удаагийн судалгаагаар Монгол Улсын бизнесийн орчныг үнэлэх, Засгийн газраас энэ чиглэлээр хийж буй үйл ажиллагаанд мониторинг хийхийн хамт зорилгодоо хэр хүрч буйг дүгнэх, цаашдаа бизнесийн орчныг сайжруулахад бодлогын болон бусад ямар арга хэмжээ авбал зохистой байх талаар судлан үр дүнг танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:http://forum.mn/res_mat/OSF/Forum_economic_freedom_2010.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм-2010
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах