МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
ННФ-с гаргаж байгаа анхны дугаар Бодлогын асуудал цуврал сэтгүүлд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хянах үйл явц, сонгуулын хороодын томилгоо, үйл ажиллагааны ил тод байдал, саналын хуудас зарцуулах, хянахтай холбоотой хуулийн одоогийн зохицуулалтыг олон улсын стандарттай харьцуулсан үнэлгээ, хууль хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг зөв зохистой шийдэх арга замыг талаарх тодорхой санал зөвлөмж, холбогдох олон улсын туршлагаас тусгасан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-31.pdf
Түлхүүр үг:сонгууль, сонгуулийн санал, улс төр, улс төрийн нам, сонгогчид, сонгуулийн систем, сонгуулийн хууль
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Ардчилал, Сонгуульд Туслах Олон Улсын Хүрээлэнгээс хэвлэн гаргаж байгаа энэхүү номд сонгуулийн тогтолцоо, түүний үр дагаврын тухай маш чухал мэдлэг мэдээллийг багтааж, нарийн түвэгтэй ойлголтуудыг хүртээмжтэй байдлаар тайлбарлан танилцуулжээ. Ардчилсан шилжилт, шинэчлэлийн үйл явцын гол асуудлуудыг практик талаас нь дэлхийн цар хэмжээнд авч үзсэн, энгийн, ойлгомжтой байдлаар бичигдсэн зэрэг нь энэхүү гарын авлагыг тогтвортой ардчиллыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож буй хүн бүрт чухал хэрэгтэй ном болгожээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм форум
Он:2010
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/ElectoralSystem.pdf
Түлхүүр үг:Сонгуулийн тогтолцооны бүтэц зохион байгуулалт - Ардчилал, сонгуульд туслах Олон Улсын хүрээлэнгийн гарын авлага
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн дагуу “Төр, түүний байгууллагаар хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй.” Тиймээс “хууль ёсоор тусгайлан хамгаалсан” нууц мэдээлэл хэр өргөн хүрээг хамарч буйгаас иргэдийн мэдээлэл авах эрх чөлөө хэдий хэмжээнд хэрэгжих нь шалтгаална хэмээн үзсэний үүднээс энэхүү бодлогын судалгааг гүйцэтгэв.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-231.pdf
Түлхүүр үг:Иргэний мэдэх эрх ба төрийн нууцын зохицуулалт
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2008-11-25
Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг дэмжсэн эрх зүйн болон үйл ажиллагааны орчин бүрдүүлэх арга зам
2008-11-25
Энэхүү судалгаагаар Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүй зогсонги байгаад ямар хүчин зүйлс нөлөөлж буйг тодорхойлж, өнөөгийн эрх зүйн болон үйл ажиллагааны орчинд үнэлгээ өгөхийг зорьжээ. Судлаач Ч.Базар энэ ажлынхаа хүрээнд энэ чиглэлээр өмнө хэрэгжүүлсэн судалгаа, мониторингийн ажлын дүнг нэгтгэн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн өмнө тулгарч байгаа бэрхшээлүүдийг тодорхойлж бодлогын хувилбарыг гаргасан байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2008
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/PolPaper_InvestReporting.pdf
Түлхүүр үг:хэвлэл мэдээллийн салбар, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн орчин, сэтгүүл зүй, бие даасан хараат бус байдал, хууль эрх зүйн орчин
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2008-10-14
Төрийн өмчийн их сургуулийн удирдлагын шинэчлэл олон нийтийн статус хамтын удирдлага
2008-10-14
Энэхүү судалгаанд их сургуулийн хамтын удирдлагын загварыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин, оршин буй удирдлагын практик хэрхэн нөлөөлж байгаад дүн шинжилгээ хийж, цаашдын өөрчлөлт шинэчлэлийн талаар санал зөвлөмж боловсруулжээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2008
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/PolPaper_MUIS..pdf
Түлхүүр үг:төрийн өмчийн их сургууль, удирдлагын тогтолцоо, дээд сургуулийн удирдлагын шинэчлэл, дээд сургуулийн олон нийтийн статус, дээд боловсролын шинэчлэл, боловсролын менежмент, дээд боловсролын меннежмент, их сургуулийн менежмент, боловсролын систем
Хөтөлбөр:*
Шинэ
Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар төлөвшүүлэн хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болгох үүднээс Нээлттэй Нийгэм Форум, Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран энэхүү форумыг зохион байгуулсан бөгөөд форумын илтгэлийг хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2008
Төрөл:PDF
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Khariutslagatai%20tur-Sankhuugiin%20tuvlurul%20nut_uuruu%20ud_yos-2008(1).pdf
Түлхүүр үг:Хариуцлагатай төр: Санхүүгийн төвлөрөл, нутгийн өөрөө удирдах ёс
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2008-05-30
МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, мэдээллийн агуулгын мониторинг
2008-05-30
Энэхүү судалгааг ННФ-ын санхүүжилтээр Монголын Хэвлэлийн Хүрээлэн 2006 оны сүүлээс 2008 оны эхний улирал дуусталх хугацаанд хэрэгжүүлсэн болно. Монголын үндэсний олон нийтийн телевизийн хөтөлбөр, нэвтрүүлгийн өнөөгийн байдалд “Олон Нийтийн Радио Телевизийн хууль” болон “Сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт”-ын үүднээс үнэлгээ өгөх зорилготой энэ мониторингийн хүрээнд гурван цогц судалгааг хийсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2008
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/MNB_report_final.pdf
Түлхүүр үг:хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүйн орчин, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, олон нийтийн радио телевиз
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Ашгийн бус удирдахуйн асуудлаарх Төв болон Зүүн Европын Ажлын хэсэг нь 2001 онд байгуулагдсан цагаасаа хойш ашгийн бус байгууллагын удирдлагын зөвлөлүүдэд тулгарч буй сорилт, бэрхшээлийг судалж байгаа билээ. Есөн орны мэргэжилтэн, практик ажилтан нарыг эгнээндээ багтаасан тус Ажлын хэсэг нь Төв болон Зүүн Европын (ТЗЕ) ашгийн бус хийгээд төрийн бус байгууллагууд (ТББ)-ын удирдлага, зохион байгуулалтыг онцлог талаас нь судалж байгаа юм.им
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-7.pdf
Түлхүүр үг:төрийн бус байгууллагын удирдлага, ТББ-ын удирдахуйн зарчим, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, Монголын ТББ, ТББ-ын санхүүжилт, ТББ-ын удирдах зөвлөл, ТББ-ын дүрэм
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2007-10-15
Хэвлэлийн өөрийгөө зохицуулах механизм буюу Хэвлэлийн Консулуудыг харьцуулсан судалгаа
2007-10-15
Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг дэмжих зорилгын үүднээс Нээлттэй Нийгэм Форум, Хууль зүй, Дотоод хэргийн яамтай хамтран зарим улсвинын хэвлэлийн өөрийгөө зохицуулах механизм, Хэвлэлийн Консулуудыг харьцуулсан судалгааг хийж Монголын нөхцөлд тохиромжтой байх зөвлөмжийг гаргалаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/press_counsil_pages20071015.pdf
Түлхүүр үг:Хэвлэлийн өөрийгөө зохицуулах механизм буюу Хэвлэлийн Консулуудыг харьцуулсан судалгаа
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Иргэний нийгмийн оролцоог сайжруулахад нэгдүгээрт, эрх ашиг нь хөндөгдөж буй иргэд, сонирхогч талуудын бодлогын үйл явцад оролцох эрхийг хангах, хоёрдугаарт, бодлогын яриа хэлэлцээр, түншлэлийн үр нөлөө бүхий механизмыг бий болгох, бэхжүүлэх нь эрх зүйн орчин, институтчиллын түвшинд суурь нөхцөл юм. Энэ үүднээс УИХ, Засгийн газар, ИТХ-ын түвшинд дүн шинжилгээг хийсэн.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/NGOParticipationOdgerel.pdf
Түлхүүр үг:ТББ-ын оролцооны механизм, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, бодлого боловсруулах шийдвэр гаргах үйл явц, иргэдийн оролцоо, бодлого боловсруулахад ТББ оролцох нь, Монголын ТББ-ууд
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь