МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
ЗШүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож, таны дуу хоолой шүүхэд хүрснээр таны эрх зүйн мэдлэг дээшлэхээс гадна шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болох, улмаар иргэдийн итгэлийг хүлээсэн үр нөлөөтэй, хариуцлагатай шүүхийн тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ шударга ёсыг тогтооход ихээхэн ач холбогдолтой юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/Shuuhiin IT-iin gariin avlaga-pages 20150330.pdf
Түлхүүр үг:Шүүхийн иргэдийн төлөөлөгч (гарын авлага)
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Монгол Улс дахь шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгааны өнөөгийн нөхцөл байдлыг олон улсын нийтлэг жишигтэй харьцуулах, шүүгч, хуульч, иргэдийн санаа бодлыг тандах замаар судлан шинжилсэн бөгөөд бодлогын тодорхой зөвлөмж боловсруулсныг энэхүү Бодлогын асуудлаар олон нийтийн хүртээл болгож байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/2Bodlogiin_asuudal_tsuvral_XXI.pdf
Түлхүүр үг:Шүүгчийн хараат бус байдлын баталгаа, хэрэгжилт - Бодлогын асуулдал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Монгол Улс дахь шүүхийн захиргааны загварын тулгамдсан асуудлыг тоймлон тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг санал болгох зорилгоор Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр бодлогын судалгаа хийж гүйцэтгэсэн юм.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/1Bodlogiin_asuudal_tsuvral_XIX.pdf
Түлхүүр үг:Шүүхийн захиргааны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам - Бодлогын асуудал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2015-02-12
Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт: Төв аймгийн жишээн дээр
2015-02-12
Энэхүү кэйс судалгааг Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн бөгөөд судлаачдын боловсруулсан дүгнэлт, зөвлөмжийг энэхүү Бодлогын асуудлаар олны хүртээл болгож байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/4Bodlogiin_asuudal_tsuvral_XX.pdf
Түлхүүр үг:Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт: Төв аймгийн жишээн дээр - Бодлогын асуудал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Эрх зүйт төрийн үндэс нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал байдаг бөгөөд шүүхийн томилгооны механизм үүнд чухал нөлөөтэй гэж үздэг.1 Учир нь шүүгчийн үнэнч, шударга, хараат бус байдал нь шүүгчийг томилох механизмтай шууд холбоотой. Хэрэв шүүгч өөрийг нь томилсон, эсхүл шүүгчийг сонгон шалгаруулах, томилох процесст оролцдог субъектүүдээс ямар нэгэн байдлаар хараат байх юм бол шүүгчийг шударга шийдвэр гаргана гэж найдах боломжгүй бөгөөд энэ байдал нь тухайн орны эрх зүйн тогтолцооны хүлээн зөвшөөрөгдөх чанарыг бүхэлд нь доош татдаг аюултай.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/3Bodlogiin_asuudal_tsuvral_XVIII.pdf
Түлхүүр үг:Шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдлын баталгаа - Бодлогын асуудал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2015-02-11
Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт: Төв аймгийн жишээн дээр
2015-02-11
Тус судалгааны ажлын зорилго нь шүүхийн бүтэц, тогтолцоог бүхэлд
нь шинэчилж шүүхийг тойргийн зарчмаар байгуулсан нь өргөн
уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд хөдөө, орон нутагт амьдарч
буй иргэд хөндөгдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандах,
шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрхээ эдлэх нөхцөлийг хэрхэн
хангаж байгааг тодруулах, мөн шүүхүүдийн харилцан адилгүй ажлын
ачааллыг тэнцвэржүүлэх, шүүгч хэргийн төрлөөр дагнан мэргэших,
шийдвэрийн чанарыг сайжруулах зорилгоор шүүхийг дагнан, бүсчлэн
байгуулсан явдал нь шүүх байгууллагын үйл ажиллагаа иргэдэд
ойртож, тэдний эрх ашигт нийцэж байгаа эсэхийг тогтоох, үүнээс
гадна иргэдэд үүсэж буй эдийн засгийн буюу зардлын үр нөлөөг
тооцоход оршино.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Shuuhiin%20bodlogiin%20shiidveriin%20heregjilt-2015(1).pdf
Түлхүүр үг:Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт: Төв аймгийн жишээн дээр - Судалгааны тайлан
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэ номоор дамжин “стратегийн өмгөөлөл” гэсэн шинэ ойлголт, мэдлэг Монгол улсад нэвтрэн орж байна. Монголчууд бид тодорхой хүний, үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлын өмгөөллийг сайн мэднэ. Тэгвэл нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө хийгддэг өмгөөлөл гэж байдаг ажээ. Ийм өмгөөллийг стратегийн өмгөөлөл хэмээн дэлхийн олон улс оронд нэрлэж заншжээ. Гарын авлагаас үргэлжлүүлэн танилцана уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/strategy umguulul pages last.pdf
Түлхүүр үг:Стратегийн өмгөөлөл: Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2010 онд Нээлттэй Нийгэм Форум нь Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль болон Шихихутаг Хууль Зүйн Дээд Сургуультай хамтран “Шүүх хуралдааны ажиглалт” төсөл хэрэгжүүлсний үр дүнг энэхүү тайлангаар хүргэж байна. Нийт 30 оюутан, 9 иргэний нийгмийн төлөөлөл гурван сарын туршид 287 шүүх хурлын ажиллагааг ажиглаж шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, иргэдэд ойлгомжтой хүртээмжтэй эсэх, шүүхийн ажилтнуудын зан харилцаа, шүүхийн байрны нөхцөл байдал зэрэгт үнэлэлт дүгнэлт өглөө.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Trial%20Observation_April_08(1).pdf
Түлхүүр үг:Шүүх хуралдааны ажиглалтын тайлан
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү бодлогын цувралаар шүүх үйл ажиллагаанд иргэдийн төлөөлөл оролцохын ач холбогдол хийгээд үр дүнтэй оролцооны талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ хуулийн төслийн хүрээнд санал болгож буй тогтолцооны онцлогийг танилцуулахыг эрмэлзлээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2011
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/PolicyIssue%2307_Shuuhed%20hereg%20margaan%20heleltseh-2011.pdf
Түлхүүр үг:Шүүхэд хэрэг маргааныг хянан хэлэлцэх ажиллагаан дахь иргэдийн оролцоо - Бодлогын асуудал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүх эрх мэдлийн өнөөгийн төлөв байдлыг бодитой үнэлж, шинэтгэлийн цаашдын чиглэлийг оновчтой тогтооход эрдэмтэн, судлаачид, олон нийт, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн хооронд судалгаа шинжилгээнд үндэслэсэн өргөн хэлэлцүүлэг үүсгэх нь нэн чухал болж байна. Энэхүү судалгааны тайлан нь шүүхийн шинэтгэлийн өнөөгийн байдлыг дүгнэн шинжилсэн нэг л оролдлого бөгөөд дээр дурдсан олон талын оролцоотой хэлэлцүүлэг өдөөхөд хувь нэмэр оруулж, улмаар шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, үр нөлөөг нь дээшлүүлэхэд ач холбогдолтой болно хэмээн найдаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-43.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэл - (Сүүлийн 20 жилийн тойм)
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх

