МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
2006-03-21
Монгол Улсын 2005 оны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд хийсэн мэргэжлийн шинжилгээ
2006-03-21
Шинжилгээний хамарсан хүрээ, бүтэц, арга зүй: Энэхүү мэргэжлийн шинжилгээ нь: (i) Төсвийн төлөвлөлт, тэнцэл ба төвлөрөл, (ii) Төсвийн орлогын гүйцэтгэлийн шинжилгээ, (iii) Эдийн засаг дахь татварын ачаалал, мэдрэмжийн шинжилгээ, (iv) Төсвийн зарлагын гүйцэтгэлийн шинжилгээ, (v) Орон нутгийн төсвийн гүйцэтгэлд зарим аймгийн жишээн дээр хийсэн шинжилгээ, (vi) Улсын төсвийн хөрөнгө оруулалт, түүний үр ашгийн шинжилгээ, харьцуулсан үнэлгээ, (vii) Төсвийг төлөвлөх, гүйцэтгэлд шинжилгээ хийх аргачлал, загвар, програм хангамж, (viii) Улсын гадаад өр, зээлийн төлөв байдал, (ix) Дунд ба урт хугацаанд улсын санхүү, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлого, стратегийг “Монгол улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх цогц бодлого”-той уялдуулахтай холбогдсон асуудлууд, (x) Нэгдсэн дүгнэлт, санал, зөвлөмж гэсэн үндсэн арван бүлгээс бүрдэж байгаа юм.
Хэвлэн нийтэлсэн:Дэлхийн Банк
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2005MergejliinShinjilgeeFromECTAC.pdf
Түлхүүр үг:улсын төсөв, санхүүгийн төлөвлөлт, төсвийн тэнцэл, төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн үр ашгийн шинжилгээ, төсөв ба татвар
Хөтөлбөр:*
Шинэ
Олон Улсын Зөвлөх бүлгийн энэхүү тайланд Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилгын зорилго, зарчим, шалгуурууд, хэрэгжүүлэх хөшүүрэг, тулгарах сорилт, цаашид зохицуулах асуудал зэргийг багтаасан ба дээрх санаачилгыг хэрэгжүүлэх үүрэгтэй төр, засгийн албан тушаалтнууд мөн уул уурхайн компаниудын удирдлагад гарын авлага болохуйц мэдээллийг багтаасан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OlborlohUildverlelSanaachilga.pdf
Түлхүүр үг:Монгол улсын олборлох салбар, олборлох салбарын ил тод байдал, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, уул уурхайн салбар, олборлох салбарын ил тод байдлын санаачилга ба Монгол
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум, МУИС-ийн Эдийн Засгийн Сургуультай хамтран Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөг хоёр дахь жилдээ судалж байгаа ба 2006 оны шинэ судалгаагаар институцийн хөгжил эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх талаас нь авч судлан Бодлогын зөвлөмж гаргасан болно. Уг зөвлөмжид засаглалын чанарыг сайжруулах, өмчийн эрх, гэрээний биелэлт, авилгатай тэмцэхэд анхаарах хэрэгтэй санаануудыг судалгааны дүнд тулгуурлан бэлтгэжээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Index2006.pdf
Түлхүүр үг:эдийн засгийн эрх чөлөө, институцийн хөгжил, эдийн засгийн өсөлт, трансагцийн зардал, трансагцийн ойлголт, Mонгол дахь институцийн хөгжил, Mонголын эдийн засгийн өрсөлдөх чадвар
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2006-02-08
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
2006-02-08
Монгол Улсын хүүхэд бүр заавал бөгөөд үнэ төлбөргүйгээр эзэмшихээр хуульчлагдсан суурь боловсролд сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулахад тохиолдож буй бэрхшээл, түүнийг арилгах нөлөө бүхий хууль эрх зүйн болон бодлогын хүрээний зохицуулалт, хэрэгжилтийн түвшний арга хэмжээг Нээлттэй Нийгэм Форумын бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд судлаач Л. Золбаатар судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/SetgetsHugjil.pdf
Түлхүүр үг:сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд
Хөтөлбөр:*
Шинэ
2006-01-26
Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зүүн хойд азийн бүс нутагтай тээврийн дэд бүтцээ нэгтгэх боломж
2006-01-26
Судалгаагаар Монгол улс Зүүн Хойд Азийн зах зээлтэй тээврийн дэд бүтцээ холбосноор бий болох эдийн засгийн үр нөлөөг авч үзлээ. Судалгааны хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын төв Сүмбэрийг Монгол-Хятадыг холбон тавигдах Нөмрөгийн гүүртэй холбон 100 км засмал тавих хувилбарыг сонгосон болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/SorosHoidAsia.pdf
Түлхүүр үг:зам тээврийн дэд бүтэц, мянганы зам, аялал жуулчлалын хөгжил, зүүн хойд азийн зах зээл ба Монгол
Хөтөлбөр:*
Шинэ
Байгалийн баялаг ихтэй улс оронд тус баялгийг зохистой хэлбэрээр удирдахгүй тохиолдолд эдийн засгийн бусад салбарт сөрөг нөлөө үзүүлэх, цөөн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс эдийн засаг хэт хамааралтай болох зэрэг сөрөг үр дагавар авчирдаг. Цаашилбал авилга, хээл хахууль цэцэглэх, нийгмийн баялгийн үр шимийг цөөн хүн хүртэх, ядуурал нэмэгдэх аюул бодитой байдгийг олон улс орны хөгжлийн жишээ гэрчилнэ. Энэ чиглэлд өөрсдийн хувь нэмрээ оруулах үүднээс төр засаг эрдэс баялгийн салбараас олох хөрөнгө мөнгийг хамгийн оновчтойгоор хэрхэн хуваарилах боломжтой талаар Нээлттэй Нийгэм Форумаас цуврал уулзалт, судалгаа зэрэг арга хэмжээ явуулж байгаагийн нэг нь энэхүү судалгааны тайлан юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/ErdesiinSan.pdf
Түлхүүр үг:Монголын уул уурхайн салбарын хөгжил, эрдсийн сангийн тухай хууль, Монголд эрдсийн сан байгуулах боломж нөхцөл, эрдсийн сангийн төрөл, эрдсийн сангийн бодлого
Хөтөлбөр:*
Шинэ
2006-01-10
The size and character of the informal sector and its shadow economy in Mongolia
2006-01-10
The economic shadow is associated with the decisions of firms orhouseholds who misreport their activity in order to avoid observation.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/2006_SuudriinEdiinZasag_Eng.pdf
Түлхүүр үг:The size and character of the informal sector and its shadow economy in Mongolia
Хөтөлбөр:*
Шинэ
2006-01-10
Бодит ертөнцийг судлахуй. Нийгмийн ухааны судлаач болон мэргэжилтэн-судлаачдад зориулсан гарын авлага
2006-01-10
Энэхүү ном нь өөрөө эрдэм шинжилгээний ажил хийж буй болон бусдад эрдэм шинжилгээний ажил хийхэд нь тусалж буй хүмүүст дэмжлэг болох зорилготой.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Гарын авлага
Файл татах: /uploads/users/3092/files/2006_RealWorldResearch_Admon(1).pdf
Түлхүүр үг:Бодит ертөнцийг судлахуй. Нийгмийн ухааны судлаач болон мэргэжилтэн, судлаачдад зориулсан гарын авлага
Хөтөлбөр:*