МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
2023-04-05
Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө ба Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн уялдаа
2023-04-05
Засгийн газрын зүгээс улсын төсвийг төлөвлөхдөө баримталдаг богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн нэг нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө юм. “Байэр Адвайзори” ХХК-ийн судлаач Э.Цогбаяр Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө ба 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн уялдаа холбоог судаллаа. Судалгаагаар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө УИХ-д өргөн баригдсан улсын төсвийн төсөлд хангалтгүй тусгагдсан нь харагдсан байна. Иймд Засгийн газрын зүгээс төсвийг төлөвлөхдөө Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг баримтлахгүй байгаагийн шалтгааныг судлаач эрх зүйн хүрээнд эрэлхийлж, тодорхой санал, зөвлөмж боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/11_Report_Annual_Development_Plan%20%26%20Budget-Final-Web.pdf
Түлхүүр үг:Төсвийн төлөвлөлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2023-03-28
Монгол Улсын Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдал
2023-03-28
Судалгааны зорилго Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдал ямар байгааг илрүүлж, түүнийг сайжруулах арга замыг олон улсын туршлагад үндэслэн санал болгоход оршино. Засгийн газрын гадаад зээлийн мэдээллийн 2000-2021 оны өгөгдлийг цуглуулж, бүтцийн шинжилгээ хийн Засгийн газрын богино болон урт хугацаат өрийн бүтэц, гадаад зээлийн хэмжээнд гарсан өөрчлөлт, түүний учир шалтгаан зэргийг тайлбарлахыг зорьсон. Энэхүү судалгаанд гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжиж буй 109 төсөл, арга хэмжээг хамруулснаас 2018-2021 онд Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийн дунджаар 60 гаруй хувийг Шилэн дансны системд ил тод, нээлттэй байршуулсан байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Gadaad%20zeel%20with%20cover.pdf
Түлхүүр үг:Төсвийн ил тод байдал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-10-24
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс улсын төсвийн төлөвлөлтийн асуудлаар хийсэн хэлэлцүүлгийн дүнг хүргэж байна.
2022-10-24
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөл нь ээлжит хэлэлцүүлгээ “Монгол Улсын төсвийн төлөвлөлт” сэдвээр хийж, үр дүнг уншигч Та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн Төсвийн шинжилгээгээр улсын төсвийн төлөвлөлтөд тулгарч буй асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ төлөвлөлтийг сайжруулахын тулд УИХ, Засгийн газар, Сангийн яам болон холбогдох бусад төрийн байгууллагын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгов.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2022
Төрөл:ТӨСВИЙН ШИНЖИЛГЭЭ
Файл татах:/uploads/users/3093/files/1_OSF_Tusviin%20shinjilgee2022-FINAL_4.pdf
Түлхүүр үг:Төсвийн зөвлөл, улсын төсөв, төсвийн төлөвлөлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-10-13
Иргэд улсын төсвийг хянах гарын авлага: Улсын төсвийн төлөвлөлтийн шатанд иргэд хэрхэн оролцож, хяналт тавих вэ?
2022-10-13
Улсын төсвийн төлөвлөлтийн шатанд иргэд хэрхэн оролцож, хяналт тавих вэ? Энэ асуултад хариулт өгөх зорилгоор энэхүү гарын авлагыг бэлтгэлээ. Энэ гарын авлагад иргэд хэзээ, хаанаас төсвийн мэдээлэл авч болох, яаж, ямар шалгуураар төсвийг шинжлэх, төсвийн төлөвлөлтийн шатанд хэрхэн оролцож, хяналт тавих аргачлалыг багтаав. Үүнээс гадна Монгол Улсын нэгдсэн төсөв юунаас бүрддэг, яагаад төсөвт олон нийтийн хяналт чухал талаарх ойлголтыг тусгасан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/users/3093/files/Budget_guide_Plan-All-2022-FINAL.pdf
Түлхүүр үг:Улсын төсөв, төсвийн хяналт, төсвийн төлөвлөлт, иргэдийн оролцоо
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-06-26
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖТОЙ НИЙЦЭХ БАЙДАЛ
2022-06-26
Манай улсын хувьд олон улсын сайн туршлагад тулгуурлан үндэсний баялгийн
сангийн бүрэлдэхүүн болох Хөгжлийн сангийн хөрөнгийн удирдлагын хэлбэрийг компанийн
нэгдлийн загварчлалаар хэрэгжүүлэхийг зорьж, “Хөгжлийн сангийн тухай” хуулийн төсөлд санал өгч байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/Law%20review_39.pdf
Түлхүүр үг:Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл (Бусад хууль тогтоомжтой нийцэх байдал)- Хуулийн шүүмж №39
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс тус хуулийн
төслийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн доорх санал, шүүмжийг боловсруулан хүргүүлж
байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/Law%20review_38.pdf
Түлхүүр үг:Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл - Хуулийн төсөл №38
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Судлаачийн зүгээс манай улсад тулгарч буй асуудлыг хэрхэн оношилж, шийдвэрлэх оновчтой хувилбар дэвшүүлсэн эсэхэд төвлөрч олон улсын практиктай харьцуулан санал, дүгнэлт гаргасан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/New%20Economic%20recovery%20policy_Final-Web.pdf
Түлхүүр үг:“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД ХИЙСЭН ХӨНДЛӨНГИЙН ТОЙМ ДҮГНЭЛТ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-06-25
“Бүс ба зам” санаачилгын төслүүд дэх Монгол Улсын оролцоо, нөлөөллийн шинжилгээ
2022-06-25
БНХАУ-ын санаачилгаар “Бүс ба Зам” санаачилга хэрэгжин, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ) байгуулагдаж, бүс нутгийн олон оронд томоохон төслүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Монгол Улс энэ санаачилгад нэгдэн зарим төслийг хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээр байгуулан санхүүжилт авах ажлууд хийгдэж байгаа талаар зарим төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгддэг боловч энэ хүрээнд манай улсад санхүүжүүлэх төслүүд болон зээл, тусламжийн мэдээллийн нээлттэй байдал сул байна. Иймд “Бүс ба Зам” санаачилга, АДБХОБ-ны санхүүжилтээр бүс нутагт хэрэгжиж буй болон хэрэгжихээр төлөвлөгдсөн Монгол Улсад хамаарал бүхий төслүүд, тэдгээрийн манай улсад үзүүлэх нөлөөллийн судалгааг доктор Д.Төмөрпүрэвээр ахлуулсан баг хийж гүйцэтгэснийг ТАНД хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Belt%20Road_Report-2022-FINAL-Web%20Version.pdf
Түлхүүр үг:“БҮС БА ЗАМ” САНААЧИЛГЫН ТӨСЛҮҮД ДЭХ МОНГОЛ УЛСЫН ОРОЛЦОО, НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
"Шинэ сэргэлтийн бодлого" хөтөлбөрийн агуулгын хүрээнд баримталж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ нь тулгарч буй асуудлыг хэрхэн оношилж шийдвэрлэх оновчтой хувилбар дэвшүүлсэн эсэхэд төвлөрч олон улсын практиктай харьцуулан санал, дүгнэлт өгөх үүднээс энэхүү хөндлөнгийн тойм судалгааг хийж гүйцэтгэв.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/users/3092/files/Sud_Toim%2022%20Shine%20sergeltiin%20bodlogo-Final-Web.pdf
Түлхүүр үг:Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого хөтөлбөрт хийсэн хөндлөнгийн тойм дүгнэлт - Судалгааны тойм
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-06-08
Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа 2021: Монгол Улсын үнэлгээний тойм
2022-06-08
Засгийн газрын төсвийн талаарх шийдвэрүүд тухайлбал, ямар татвар ногдуулах, төрийн ямар үйлчилгээ үзүүлэх, өрийн хэмжээ хэд байх зэрэг нь нийгэм дэх бүх хүнд чухал үр дагавартай. Засгийн газар эдгээр шийдвэр гаргалтад шаардагдах мэдээллийг олон нийтэд түгээж, тэдгээрийн зүгээс оролцох боломжийг хангах бодит сувгуудыг бүрдүүлснээр нийтийн мөнгийг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн зарцуулж буйг баталгаажуулах илүү боломжтой болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/1_OBS%202021-MONGOLIA-Country%20Summary-Mon-2022-FINAL%20(1).pdf
Түлхүүр үг:Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа 2021: Монгол Улсын үнэлгээний тойм
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах