МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
2026-11-03
Чухал ашигт малтмалын бодлогын зураглал: Нийлүүлэлтийн сүлжээнд орон зайгаа эзлэх боломж ба сорилтууд
2026-11-03
Манай улсын эрдэс баялаг, гадаад худалдааны бодлогод нөлөөлөх геополитикийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлагад тулгуурлан бодлогоо оновчтой тодорхойлж, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна. Үүний тулд уул уурхайн салбарын сүүлийн 30 гаруй жилийн туршлага, бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтээс сургамж авч, нийгэмд үүссэн зөрчил, маргааныг харгалзан иргэд, иргэний нийгмийн бодит оролцоог хангах нь чухал юм. Энэхүү судалгаа нь чухал ашигт малтмалын бодлогыг дээрх зарчимд тулгуурлан тодорхойлоход чиглэнэ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/report_cm%20FINAL%20MonWithCoverUmnuhVg1.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, Чухал ашигт малтмал, Судалгаа
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Судалгааны хүрээнд шүүхийн төсвийн үйл явцыг бүрэн мөчлөгөөр нь авч үзэхийн зэрэгцээ уг үйл явцад оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг шинжилсэн нь шүүхийн төсвийн тогтолцооны талаарх цогц зураглал гаргахад чухал ач холбогдолтой эх сурвалж боллоо.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Judicial%20Budget_final(2).pdf
Түлхүүр үг:Шүүхийн төсөв, шүүхийн индекс, бодлогын судалгаа
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Судалгаагаар АН-аас боловсруулсан хуулийн төсөл нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн суурь үзэл баримтлал болон Монгол Улсын ардчилсан институцийн хөгжлийн чиг хандлагатай зөрчилдөж байна. Мөн Улс төрийн намын тухай хуулийн амин сүнс болсон санхүүгийн ил тод байдал, хяналт, намын дотоод засаглал дахь эрх мэдлийн тэнцвэрт байдал, мөнгөний нөлөөллийг хязгаарлах зэрэг засаглалын суурь механизмыг бүхэлд нь сулруулж, эрх зүйн зохицуулалтыг дордуулсан шинжтэй байна. Улмаар улс төрийн намуудыг олон нийтийн оролцооноос тусгаарлаж, чинээлэг бүлгүүдийн ашиг сонирхлыг хамгаалсан картель нам болон плутократ тогтолцоо руу шилжих эрсдэл өндөр байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Асуудал эргэцүүлэл
Файл татах:/uploads/users/3092/files/Asuudal_Ergetsuulel-FINAL.pdf
Түлхүүр үг:Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, намын дотоод ардчилал, санхүүжилт, орлогын нэг данс, хандив, төсвийн соёл
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2026-06-29
Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын мега төслүүдийн шинэчилсэн зураглал
2026-06-29
Засгийн газрын 14, нийслэлийн 24 мега төслийн эдийн засгийн үндэслэл, нийгмийн үр нөлөө, хэрэгжилтийн явц, санхүүжилтийн үндэслэл, хууль эрх зүйн дагалдах процесс, олон нийтэд нээлттэй байдлын түвшний зураглалыг 2026 оны 4 дүгээр сарын байдлаарх олон нийтэд нээлттэй мэдээлэлд суурилан шинэчлэснийг сонирхогч талуудад хүргүүлж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/1_Mega%20Projects%20Mapping2026_04%20UPDATE-Report-Final-Web.pdf
Түлхүүр үг:Мега төсөл, хөрөнгө оруулалтын төсөл
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй нийгэм форум
Он:2026
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Shuugchiin%20tomilgoo-final.pdf
Түлхүүр үг:Бодлогын судалгаа
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн статистик мэдээ, олон нийт, мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг судалж, үр дүнг тоон утгаар илэрхийлдэг энэхүү судалгаагаар 2025 онд Монгол Улсын шүүх 100 онооноос 57,33 оноо авчээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/JudIndex_2025.pdf
Түлхүүр үг:Шүүхийн индекс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2026-05-28
“Төсвийн нээлттэй байдал 2025” олон улсын судалгаан дахь Монгол Улсын үнэлгээний тайлан
2026-05-28
Олон улсын төсвийн түншлэл (www.internationalbudget.org) байгууллагаас хоёр жил тутамд эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны түншээр Нээлттэй нийгэм форумын судлаачид ажиллан 2025 оны судалгааг хийж, үр дүнг сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/Tusuv_neelttei%20baidliin%20sudalgaa-2026.pdf
Түлхүүр үг:Төсвийн нээлттэй байдал, иргэдийн оролцоо, хяналт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Хуульчдын холбооны гишүүн шүүгч, прокурор,
өмгөөлөгчдөөс бүрдсэн судалгааны баг Улсын Ерөнхий прокурорын газрын
архивын мэдээлэлд үндэслэн Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйлийг шүүх
хэрхэн хэрэглэж байгааг нарийвчлан шинжилсэн бөгөөд авлигын хэрэг тодорхой
түвшинд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа ч оноогдож буй ял шийтгэл нь гэмт
хэргийн хариуцлагын зорилгыг бүрэн хангаж чадахгүй байна гэж дүгнэжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Бодлогын судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Corruption_penal_%20policy_final.pdf
Түлхүүр үг:Авлигын гэмт хэргийн ялын бодлогын үр нөлөө
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2026-04-08
Бодлогын асуудал №54: Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх зохицуулалтын хэрэгжилт
2026-04-08
Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх зохицуулалтын хэрэгжилтэд хийсэн шинжилгээний дүнг хүлээн авна уу.
Энэхүү бодлогын шинжилгээ нь Хууль тогтоомжийн тухай хууль, түүний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор ННФ-аас хийж буй цуврал судалгааны хүрээнд хийгдсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Bodlogiin%20asuudal%2054.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн тухай хууль
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталсан 1992 оноос хойш УИХ-ын ээлжит сонгуулийг 9 удаа зохион байгуулахдаа сонгуулийн тогтолцоог нийт найман удаа өөрчилжээ. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх бүрд сонгуулийн тойрог шинээр байгуулагдана. Сонгуулийн тойрог байгуулахад хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан үзэх хуулийн зохицуулалт сонгуулийн хууль тогтоомжид туссаар иржээ. Гэсэн хэдий ч сонгуулиас сонгуулийн хооронд ардчилсан сонгуулийн үндсэн зарчмуудын нэг болох “нэг санал – нэг үнэ цэн” зарчим алдагдсаар 2024 оны сонгуульд саналын зохисгүй төлөөлөл 18 хувьд хүрсэн байна. Тус судалгааны ажилд 1992 оноос хойших УИХ-ын ээлжит сонгуулиудад саналын зохисгүй төлөөллийг тооцоолж, сонгуулийн мажоритар тойрог, мандатын тоог зохистой тогтоох хувилбаруудыг санал болгоно.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/2025_Election_Malapportionment.pdf
Түлхүүр үг:Сонгуулийн тойрог, сонгууль, мандатын хуваарилалт
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь

