МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
Хөгжлийн банкны үйл ажиллагаанд тохиолдож болох аливаа сөрөг нөлөөллөөс ангид байхын тулд зайлшгүй анхааран авч үзвэл зохих асуудлуудыг багтаасан энэхүү товч зөвлөмжийг ННФ-аас боловсруулан гаргаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-106.pdf
Түлхүүр үг:Хөгжлийн банкийг тойрсон тулгамдсан асуудлууд
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Төрийн өмчит Эрдэнэс МГЛ компани ашиглалтын лицензийг нь эзэмшиж буй Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа хөрөнгө оруулагчийг хэрхэн татан оролцуулах саналаа Засгийн газар гаргажээ. Чингэхдээ тус ордыг хэд хэдэн хэсэгт хувааж, хөрөнгө оруулагчдын техникийн болон санхүүгийн саналд үндэслэн урьдчилан сонгон шалгаруулалт хийж 5-7 компани шалгаруулах ба тэдгээртэй бүтээгдэхүүн хуваах хэлбэрийн дагуу хамтран ажиллах санал тавьж, хэлэлцээ хийсний үндсэн дээр хөрөнгө оруулагчдыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. ННФ энэхүү саналтай холбоотой товч санал дүгнэлт бэлтгэснээ толилуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-42.pdf
Түлхүүр үг:тавантолгой, уул уурхай, нүүсний олборлолт, ашигт малтмал, эрдэнэс мгл компани, уул уурхайн хөрөнгө оруулалт, тавантолгойн орд
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Монгол Улсын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг /төсөл/ Ерөнхийлөгчийн зөвлөх иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийнхэнтэй удаа дараа зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулжээ. Одоогийн эрх зүйн орчин нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бүрэн хамгаалж чадахгүй байна гэсэн үзэл бодол год сонирхогч талуудын дунд бий болсон нь төслийг боловсруулах сэдлийг төрүүлсэн болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна. Үүний нэг шалтгаан бол Хэвлэл мэлээллийн эрх чөлөөний тухай 1997 оны хуульд бодитой хэрэгжиж, үр дүн бий болгох дөрөвхөн заалт байгаатай холбоотой байж болох юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-40.pdf
Түлхүүр үг:хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, радио телевизийн үйл ажиллагаа
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Яагаад төсвийн төвлөрлийг сааруулах нь чухал вэ? Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөвт төвлөрч буй орлогын хэмжээ нэмэгдэж, орон нутгийн төсвийн орлогын Улсын нийт төсөвт болон ДНБ-д эзлэх хувь хэмжээ тасралтгүй буурч байна. Аливаа улс орны төвлөрсөн, эс төвлөрсөн байдлыг илтгэдэг гол үзүүлэлт нь улсын төсвийн орлого болон ДНБ-д эзлэх орон нутгийн төсвийн орлого юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-33.pdf
Түлхүүр үг:төсөв, монгол орны төсөв, төсвийн үйл явц, орон нутгийн төсөв, ДНБ, төсвийн төвлөрөл
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
ННФ-с гаргаж байгаа анхны дугаар Бодлогын асуудал цуврал сэтгүүлд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хянах үйл явц, сонгуулын хороодын томилгоо, үйл ажиллагааны ил тод байдал, саналын хуудас зарцуулах, хянахтай холбоотой хуулийн одоогийн зохицуулалтыг олон улсын стандарттай харьцуулсан үнэлгээ, хууль хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг зөв зохистой шийдэх арга замыг талаарх тодорхой санал зөвлөмж, холбогдох олон улсын туршлагаас тусгасан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-31.pdf
Түлхүүр үг:сонгууль, сонгуулийн санал, улс төр, улс төрийн нам, сонгогчид, сонгуулийн систем, сонгуулийн хууль
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдэд зориулсан цуврал хөтөч бэлтгэн гаргаж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2006
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/users/3092/files/2006_HuuliZuinTuslaltsaaHerhenAvah.pdf
Түлхүүр үг:Хууль зүйн туслалцаа хэрхэн авах вэ? Иргэдэд зориулсан гарын авлага
Хөтөлбөр:*
Шинэ
Open Society Forum strives in every area of its work to develop as full as possible bibliography of sources and present it to scholars and researchers, staff of government and non-governmental organizations, students, policy makers, donors and anyone interested in the related fields. We are happy to present you the next in the series entitled Bibliog-raphy on corruption in Mongolia.
Хэвлэн нийтэлсэн:OSF
Он:2005
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/2005_AvilgaliinNomzui_Eng.pdf
Түлхүүр үг:Bibliography Anti-corruption
Хөтөлбөр:*
Шинэ
Судалгааг 2004 оны хавар, зуны саруудад Засгийн газар, яамд, салбар агентлагууд, Монгол дахь хандивлагчид, төслийн нэгжүүдийн холбогдох хүмүүстэй уулзах, орон нутагт очиж танилцах хэлбэрээр хийж гүйцэтгэлээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2004
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/2004_Khugjliinalbanyosniituslamj_Mong.pdf
Түлхүүр үг:Хөгжлийн албан ёсны тусламж хөдөөгийн хөгжилд
Хөтөлбөр:*