МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хоёр тайланг танилцуулж байна.
Сүүлийн жилүүдэд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга олноор баригдаж байгаа боловч барилгын ажил гүйцэтгэгч, захиалагч, зээлдүүлэгч гэсэн талуудыг хамарсан маргаан цөөнгүй гарч буй. Судлаач Д.Ганхүрэл, А.Түвшинтөгс нар энэхүү нөхцөл байдлыг харгалзан барьж дуусаагүй барилгын хөрөнгийн эрх шилжихтэй холбоо бүхий иргэний болон захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, энэ төрлийн маргаан үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тал бүрээс нь судлан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар оновчтой гарц, хувилбарыг дэвшүүлжээ.
Судлаач Г.Давааням Улсын Дээд шүүхээс компанийн эрх зүйн суурь зарчмыг хөндөж гаргасан шийдвэрийг тухайлан судалсан байна. Тодруулбал, тус судалгаанд хуулийн этгээдийн чадвар, хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуцлага гэсэн компанийн эрх зүйн суурь зарчмыг шүүх шийдвэр гаргахдаа хэрхэн авч үзсэнийг хууль тогтоомжийн зохицуулалт, онолын тайлбар, судалгаатай уялдуулан иж бүрэн судалсан байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-11_int_edit.pdf
Түлхүүр үг:Шүүх, шүүхийн шийдвэр, Хараат бус шүүх, эрх зүйт ёс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа” цувралын шинэ дугаараар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг судалсан дараах
хоёр тайланг танилцуулж байна. “Онч шийдэл” төрийн бус байгууллагын Ө.Эрдэнэ-Очир ахлагч-тай судалгааны баг төрийн албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг төлүүлэх нэхэмжлэлийг шүүх хэрхэн шийдэж байгааг судалж хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж танилцууллаа. Гэм хорын
асуудлаар шүүхийн шийдвэрийн судалгааны арвин туршлагатай, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, судлаач Д.Ганхүрэл энэхүү тайланд шүүмж өгч ажилласан юм. Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой
маргаан шийдвэрлэж буй шүүхийн практикийг судлаач Г.Цэцгээ, У.Мөнхцэцэг нар судалж судалгааны тайланд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч, судлаач Т.Мөнх-Эрдэнэ шүүмж бичиж тайланг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулж ажилласан юм. Судлаач Г.Цэцгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ажиллаж байсан туршлагатай бөгөөд ажил үүргийн хүрээнд энэ төрлийн маргаан
шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож байсан зэрэг нь асуудлын голыг эрх зүйн болон практик өнцгөөс дүгнэн шинжлэхэд дөхөм болсон нь дамжиггүй. Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа ахлагчтай судалгааны баг цахим хэлцэлтэй холбоотой маргааныг шүүхэд шийдвэрлэсэн байдлыг судалж, шүүхийн практикт цахим хэлцэл, гэрээний талаарх хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх чиглэлээр зөвлөмж боловсруулан танилцууллаа. Хойшид улам бүр нэмэгдэх төлөвтэй энэхүү маргааны төрлийг судалгааны баг судлан, манай улсын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал төдийгүй шинэ тутам үүсэж болзошгүй асуудлыг тодорхойлсон байна.
МУ-ын Иргэний хуулийн 413-419 дүгээр зүйлд худалдааны төлөөлөгч, зуучлагч, комиссын харилцааны талаар зохицуулсан бөгөөд шүүхэд эдгээр зохицуулалтыг хэрхэн хэрэглэж байгааг “Сайн туршлага” ТББ-ын судлаач, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Г.Давааням, хуульч Г.Уянга нар судалсан болно. Шүүхийн практикт худалдааны зуучлагч, худалдааны төлөөлөгч, комисс гэрээг өөр хооронд нь болон бусад төсөөтэй гэрээнээс тэр бүр ялгаж чадахгүй байгааг онцолж, цаашид холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглэх талаар тодорхой зөвлөмж санал болгожээ.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-10_int_web.pdf
Түлхүүр үг:Шүүх, шүүхийн шийдвэр, Хараат бус шүүх, эрх зүйт ёс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2023-02-09
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн дүн шинжилгээ
2023-02-09
Нээлттэй Нийгэм Форум нь эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд бодлогын судалгаа, шинжилгээ ач
холбогдолтой хэмээн үзэж, эрүүгийн шинэ хууль тогтоомжийн хүрээнд бодлогын 30 гаруй судалгааг олны хүртээл болгосон билээ. Энэ удаа 2015 оны Эрүүгийн хуульд туссан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн зохицуулалтад хийсэн судалгааг толилуулж байна. Тус судалгааны ажлыг Б.Түмэндэмбэрэл ахлагчтай судалгааны баг гүйцэтгэсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг жил тутам өсөж байгаагийн зэрэгцээ хуулийн үйлчлэлд бүх хууль сахиулагч хамардаггүй, мөн бусад улсын адил хууль сахиулагчийн гэр бүл, ойр дотнын хүний эрх ашгийг хамгаалах хэрэгцээ буй эсэхийг харгалзан үзэх эсэх зэрэг олон асуудлыг судалгаандаа хөндсөн юм. Бусад улс орны хууль тогтоомжид хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн хувьд хууль сахиулагчийн шаардлага хууль ёсны байсан эсэх гэсэн шаардлагыг тогтоодог нь чухал зарчим бөгөөд манай хууль тогтоомжид энэ асуудал зохицуулагдаагүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй болохыг судалгаанд дүгнэсэн.
Түүнчлэн судалгааны хүрээнд Монгол Улсад тодорхойлоогүй ойлголт болох хууль сахиулах үйл ажиллагаа, хууль сахиулагч гэдэг нэр томьёог тодорхойлохыг зорьсноос гадна хууль сахиулагчдаас практик судалгаа авсан нь онцлууштай байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Eruugiin%20Khuuliin%2023%2C1_Last%20edit%20Otgoo.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн эрх зүйн шинэтгэл
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хоёр тайланг танилцуулж байна.
Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа ахлагчтай судалгааны баг цахим хэлцэлтэй холбоотой маргааныг шүүхэд шийдвэрлэсэн байдлыг судалж, шүүхийн практикт цахим хэлцэл, гэрээний талаарх хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх чиглэлээр зөвлөмж боловсруулан танилцууллаа. Хойшид улам бүр нэмэгдэх төлөвтэй энэхүү маргааны төрлийг судалгааны баг судлан, манай улсын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал төдийгүй шинэ тутам үүсэж болзошгүй асуудлыг тодорхойлсон байна.
МУ-ын Иргэний хуулийн 413-419 дүгээр зүйлд худалдааны төлөөлөгч, зуучлагч, комиссын харилцааны талаар зохицуулсан бөгөөд шүүхэд эдгээр зохицуулалтыг хэрхэн хэрэглэж байгааг “Сайн туршлага” ТББ-ын судлаач, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Г.Давааням, хуульч Г.Уянга нар судалсан болно. Шүүхийн практикт худалдааны зуучлагч, худалдааны төлөөлөгч, комисс гэрээг өөр хооронд нь болон бусад төсөөтэй гэрээнээс тэр бүр ялгаж чадахгүй байгааг онцолж, цаашид холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглэх талаар тодорхой зөвлөмж санал болгожээ.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-9_int.pdf
Түлхүүр үг:Шүүх, шүүхийн шийдвэр, Хараат бус шүүх, эрх зүйт ёс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт захиргааны шүүхийн шийдвэртэй холбоотой хоёр тайланг танилцуулж байна.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-8_FINAL.pdf
Түлхүүр үг:Шүүх, шүүхийн шийдвэр, Хараат бус шүүх, эрх зүйт ёс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цуврал эмхэтгэлийн 7 дох дугаарт иргэний шүүхийн тодорхой төрлийн хэрэг маргаан шийдвэрлэсэн шийдвэрийг судалсан гурван судалгааны тайланг эмхэтгэн багтаасан байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй нийгэм форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report%207%20Final.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр, шүүх эрх мэдэл, шүүхийн хараат бус байдал, шүүхийн шийдвэр судалгаа, судалгаа
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Монгол Улсын Шүүхийн индекс нь шүүхийн салбарт өрнөж буй шинэтгэлийн үр нөлөөг хараат бусаар үнэлж, аливаа ухралтаас сэргийлэх, хэрэгжилтийн шатанд эрчимжүүлэх шаардлагатай асуудлыг тодорхойлох зорилготой хоёр жил тутамд хэрэгжих судалгаа юм. Шүүхийн индекс нь (1) шүүхийн үйл ажиллагааны төлөв байдлыг олон талаас бодитойгоор үнэлэх; (2) шалгуур үзүүлэлтийн оноонд үндэслэн шүүхийн тулгамдсан асуудал, хүндрэл, бэрхшээлийг тодорхойлохыг эрмэлзэх; (3) төлөв байдал, тулгамдсан асуудлын үндсэн дээр шүүхийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг хандлагыг тодорхойлоход чухал хэрэгсэл болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/ShuukIndex2021.pdf
Түлхүүр үг:Шүүх, Шүүхийн индекс, Хараат бус шүүх, эрх зүйт ёс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Зохиогч: Open Society Forum
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2018
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2018/PoliticalFinanceinMongolia_Eng.pdf
Түлхүүр үг: Political Finance in Mongolia Assessment and recommendations Catalina Uribe Burcher and Fernando Casal Bértoa Political

Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум болон Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн хамтрав.
Он:2018
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/PoliticalFinanceinMongolia_Eng.pdf
Түлхүүр үг:Political Finance in Mongolia Assessment and recommendations
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2015-06-10
Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь
2015-06-10
Энэхүү ном нь МУ дахь шүүгчийн сонгон шалгаруулалтын тогтолцоо, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/Shvvgchiin songon shalgaruulalt_pages.pdf
Түлхүүр үг:Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2011-06-17
White paper: Information and Communications Technology Development of Mongolia 2010
2011-06-17
The current paper aims to provide comprehensive information on the development of ICT sector in Mongolia.
Хэвлэн нийтэлсэн:ICTPA
Он:2010
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/White Paper on ICT Development, Mongolia-2010.pdf
Түлхүүр үг:White paper: Information and Communications Technology Development of Mongolia 2010
Хөтөлбөр:*