card
Эрх зүйн шинэтгэл, хараат бус шүүхШүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх#ХүнийЭрх #ЭрүүгийнЭрхзүйнШинэчлэл#ХуульСахиулахБайгууллага СудалгааНом2025

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Судалгааны тайлан

Зохиогч: Б.Наранцэцэг, Б.Анирмаа, Б.Баялагмаа, Э.Энхцэцэг, Г.Амаржаргал
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2024
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Бодлогын судалгаа
Хөтөлбөр: Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих

Нээлттэй Нийгэм Форум  энэ удаад  Фиделитас партнерс ХХН-ийн хуульч, судлаачдын гүйцэтгэсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” бодлогын судалгааг танилцуулж байна. Энэхүү судалгаа нь эрүүгийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийг ямар шалгуур, зарчмын дагуу нийтэд мэдээлэх боломжтойг судлан зөвлөмж санал болгож буйгаараа онцлогтой. Бид шүүхийн шатны процесс, шүүхийн шийдвэрийн судалгааг түлхүү дэмжиж ирсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  шүүхээс өмнөх шатны оролцогч байгууллагуудын хараат бус байдал, процессын ил тод байдлын талаар хийгдсэн судалгаа дутмаг байсан тул 2024 онд энэ чиглэлд анхаарч ажилласны нэг жишээ нь энэхүү судалгаа болно.

Шударга ёсны салбарын ил тод, нээлттэй байдал нь шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд нэн чухал хүчин зүйл билээ.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, эрүүдэн шүүх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх урьдчилсан нөхцөл болсон ил тод, нээлттэй байдлын зарчмыг хэрэгжүүлэх үйлсэд энэхүү судалгаа ахиц гаргана гэж найдаж байна. Энэ судалгаанд судлаачид АНУ, БНСУ, ХБНГУ, Австри болон Япон Улсын эрүүгийн процессын ил тод байдлыг хангах платформ, технологийн шийдэл болон эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсан нь энэ чиглэлээр цаашид бодлогын шийдэл эрэлхийлэхэд чухал хувь нэмэр болох мэдээлэл, дүн шинжилгээ болсныг дурдах нь зүйтэй.

 

 

 

 

 

Зохиогч: Б.Наранцэцэг, Б.Анирмаа, Б.Баялагмаа, Э.Энхцэцэг, Г.Амаржаргал
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2024
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Бодлогын судалгаа
Хөтөлбөр: Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих