НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
2024-03-28
Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар дахь гарааны бизнест импортын нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалтыг боловсронгуй болгох боломж
2024-03-28
Энэхүү судалгаагаар жижиг, дунд үйлдвэрлэлд нэмэгдсэн өртгийн албан татвар болон импортын нэмэгдсэн өртгийн албан татварын үзүүлж буй ачаалал болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар судалж, уг татварын ногдуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж гаргасныг сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/000_JDU%20sudalgaa%20final-to%20WEB.pdf
Түлхүүр үг:нэмэгдсэн өртгийн албан татвар, ждү, жижиг дунд бизнес эрхлэлт, НӨАТ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
“Шүүхийн шийдвэрийн судалгаа” цувралын энэхүү дугаараар Б.Дөлгөөн ахлагчтай багийн захиргааны хэм хэмжээний акттай холбоотой шүүхийн шийдвэрийн судалгаа, З.Ганзориг ахлагчтай багийн Улсын Дээд шүүх захиргааны хэрэг маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэх эсэхтэй холбоотой шүүхийн практикийн судалгааг танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Shuuhiin%20shiidveriin%20sudalgaa_14_final.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 14, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Засгийн газраас 2023 оны 9 дүгээр сард өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэх явцдаа хөрөнгө оруулалтын 46 төслийн төсөвт өртөгт өөрчлөлт оруулан баталжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Инфографик
Файл татах:/uploads/users/3092/files/4_2024_%20EB-Invest%20New-%D0%A2%D3%A9%D1%81%D3%A9%D0%B2%D1%82%20%D3%A9%D1%80%D1%82%D3%A9%D0%B3-Final-to%20WEB%20(1).pdf
Түлхүүр үг:2024 оны төсөв, хөрөнгө оруулалтын төсөл, Төсөвт өртөг нь өөрчлөгдөж батлагдсан төсөл, инфографик
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2024-02-28
Цалин болон халамжийн бодлого иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөллийн судалгаа
2024-02-28
Энэхүү судалгаагаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, нийгмийн халамжийн болон цалингийн бодлогыг судлан, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээг хийснээс гадна хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн санал, зөвлөмж боловсруулжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/2_TsalinBolonHalamjiinBodlogo_REPORT-Final%20ToWEB.pdf
Түлхүүр үг:Цалин, Халамж, Халамжийн бодлого, Хөдөлмөр эрхлэлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2024-02-28
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагддаг өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
2024-02-28
Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар Доктор Д.Больтогтох ахлагчтай судалгааны багаас хийсэн “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагддаг өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-ны тайланг сонирхогч талуудад хүргүүлж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/0_Huns_Tejeel_Demjleg_Tailan(1).pdf
Түлхүүр үг:Хүнс тэжээлийн дэмжлэг, Хөдөлмөр эрхлэлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2024-02-27
Нийслэлд хэрэгжүүлэхээр нэмж баталсан хөрөнгө оруулалтын төслүүдийн судалгаа - Инфографик
2024-02-27
Засгийн газраас 2023 оны 9 дүгээр сард өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэх явцдаа хөрөнгө оруулалтын 44 төсөл, арга хэмжээг нийслэлд шинээр хэрэгжүүлэхээр нэмсэн байна. Нэмэгдсэн төсөл, арга хэмжээнд нийт 75.2 тэрбум төгрөг олгох санхүүжилт баталжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Инфографик
Файл татах:/uploads/users/3092/files/3_2024_%20EB-Invest%20New%20Add-Infograph-UB-Final-to%20WEB.pdf
Түлхүүр үг:2024 оны төсөв, хөрөнгө оруулалтын төсөл, Нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөл, инфографик
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2024-02-23
Аймгуудад хэрэгжүүлэхээр нэмж баталсан хөрөнгө оруулалтын төслүүдийн судалгаа - Инфографик
2024-02-23
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэх явцдаа хөрөнгө оруулалтын 209 төслийг шинээр хэрэгжүүлэхээр нэмж баталснаас аймгуудад 162 төсөл шинээр хэрэгжүүлэхээр нэмж тусгасан байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Инфографик
Файл татах:/uploads/users/3092/files/2_2024_%20EB-Invest%20New%20Add-Infograph-AIMAG-Final-to%20WEB.pdf
Түлхүүр үг:2024 оны төсөв, хөрөнгө оруулалтын төсөл, Аймгуудын хөрөнгө оруулалтын төсөл, инфографик
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2024-02-22
2024 оны төсвийн төсөлд тусаагүй боловч УИХ-аас нэмж баталсан хөрөнгө оруулалтын төслүүдийн судалгаа - Инфографик
2024-02-22
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэх явцдаа хөрөнгө оруулалтын 209 төслийг шинээр хэрэгжүүлэхээр нэмж баталсан байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Инфографик
Файл татах:/uploads/users/3092/files/1_2024_%20EB-Invest%20New%20Add-Infograph-General-Final-to%20WEB.pdf
Түлхүүр үг:2024 оны төсөв, хөрөнгө оруулалтын төсөл
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2024-01-31
“Хувь хүний орлогын албан татварт хамрагдаж буй орлогын эх үүсвэрүүд: Монгол Улс ба олон улсын туршлага” судалгааны тайлан
2024-01-31
Энэхүү судалгаагаар Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварт хамрагдаж буй орлогын эх үүсвэрүүд, тэдгээрийг хэрхэн ногдуулж буй, татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлт зэргийн өнөөгийн нөхцөл байдлыг судалж, Казахстан, Сингапур, Ирланд Улсын ХХОАТ-ын тогтолцооноос суралцах боломжит кейс судалгаа болон баримтын шинжилгээг хийв.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/1_%D0%A5%D0%A5%D0%9E%D0%90%D0%A2-%D1%82%20%D0%BD%D0%BE%D0%B3%D0%B4%D0%BE%D1%85%20%D0%BE%D1%80%D0%BB%D0%BE%D0%B3%D1%8B%D0%BD%20%D1%8D%D1%85%20%D2%AF%D2%AF%D1%81%D0%B2%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%B4-%D1%82%D0%B0%D0%B9%D0%BB%D0%B0%D0%BD-Final-WEB.pdf
Түлхүүр үг:Хувь хүний орлогын албан татвар, татварын эх үүсвэр
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2023-12-28
Чухал сэдэв: “Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлт ба Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний уялдаанд хийсэн дүн шинжилгээ”
2023-12-28
Энэхүү дүн шинжилгээ нь цаашид хөгжлийн төлөвлөгөө ба төсвийн төлөвлөлтийн уялдааг сайжруулахад ач холбогдолтой байх болов уу хэмээн үзэж, Нээлттэй нийгэм форум “Чухал сэдэв” цувралдаа нийтлэн сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/users/3092/files/0_OSF_Chukhal%20sedev_2024%20Plan-Final-toWEB(1).pdf
Түлхүүр үг:Төсвийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төлөвлөгөө
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах