НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
2023-10-26
Монгол Улсын 2024 оны Төсвийн төсөлд Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс өгөх санал, дүгнэлтүүд
2023-10-26
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөл нь Засгийн газраас 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд дараах санал, дүнэлтийг өгч байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/11_FC's%20opinion%20on%202024%20budget%20proposal-Final-202310(1).pdf
Түлхүүр үг:2024 оны төсвийн төсөлд өгөх Төсвийн зөвлөлийн санал, шүүмж
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-05-27
Төсвийн шинжилгээ #3: Монгол Улс дахь инфляцын нөхцөл байдал болон дефолтын эрсдэл
2022-05-27
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл
(цаашид Төсвийн зөвлөл гэх) нь улсын санхүү, төсвийн
асуудлаар тогтмол хуралдаж, хэлэлцүүлгийн дүнг
бодлогын шинжилгээ болгон эрхлэн гаргаж байна.
Төсвийн зөвлөл нь ээлжит хэлэлцүүлгээ “Монгол Улс
дахь инфляцын нөхцөл байдал болон дефолтын эрсдэл”
сэдвээр 2022 оны 4 дүгээр сард хийлээ
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Төсвийн шинжилгээ
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Tusviin%20shinjilgee%203-2022-Final%20(1).pdf
Түлхүүр үг:Төсвийн шинжилгээ #3: Монгол Улс дахь инфляцын нөхцөл байдал болон дефолтын эрсдэл
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх “Төсвийн зөвлөл” энэ удаагийн хэлэлцүүлгээ "Ковид-19 цар тахлын эсрэг төсвийн бодлого” сэдвээр хийсэн бөгөөд энэхүү хуралдааны дүн шинжилгээг нэгтгэн хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Төсвийн шинжилгээ
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/2.Tusviin shinjilgee 2-2021-Final.pdf
Түлхүүр үг:КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ТӨСВИЙН БОДЛОГО
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2021-06-29
КОВИД-19-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ТӨР, ЗАСГИЙН ЗҮГЭЭС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ, УЛСЫН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ЗАРИМ АСУУДЛААР МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД ХҮРГҮҮЛЖ БУЙ САНАЛ, ЗӨВЛӨМЖ
2021-06-29
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Төсвийн шинжилгээ
Файл татах:/uploads/users/3093/files/11_%D0%A2%D3%A9%D1%81%D0%B2%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B7%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB-ANNEX%20to%20Letter.docx
Түлхүүр үг:КОВИД-19-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ТӨР, ЗАСГИЙН ЗҮГЭЭС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ, УЛСЫН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ЗАРИМ АСУУДЛААР МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД ХҮРГҮҮЛЖ БУЙ САНАЛ, ЗӨВЛӨМЖ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
“Төсвийн зөвлөл” эхний хэлэлцүүлгээ “Төсвөөс гадуурх зарцуулалт” сэдвээр хийлээ. Монгол Улсын хувьд төсвийн сахилга батыг дээшлүүлэх, бодлогын үр дүнг сайжруулах, төсвөөс гадуурх зарцуулалтыг хязгаарлаж, түүнд тавих хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай
гэх үндэслэлээр дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Төсвийн шинжилгээ
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/01.FiscalCouncil-Budget Analysis-Brief 01-ExtraBudget-2021.pdf
Түлхүүр үг:Төсвийн шинжилгээ - 1: Төсвөөс гадуурх зарцуулалт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Төрийн төсөв, санхүүд тавих хяналтыг сайжруулах, мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, бодлого шийдвэрт иргэдийн дуу хоолойг тусгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг Нээлттэй Нийгэм Форумаас санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулаад байна. Төсвийн Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрдэж буй бөгөөд иргэд нийтийн төсөв, сан хөмрөгийг удирдахад мэдээлэлтэй оролцох, хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх үндсэн дээр нийтийн сан хөмрөгийн оновчтой зарцуулалтыг дэмжих зорилгыг дэвшүүлэн ажиллах юм. “Төсвийн Зөвлөл” нь манай улсын төсөв, санхүүгийн асуудлаар тогтмол хэлэлцэн, бодлогын шинжилгээ хийж, үр дүнг бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд, олон нийтэд хүргэх юм.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2021
Төрөл:Төсвийн шинжилгээ
Файл татах:
Түлхүүр үг:Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх “Төсвийн Зөвлөл”-ийн тухай
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах