НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
2026-03-05
Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба батлагдсан төсвийн харьцуулсан шинжилгээ
2026-03-05
Нийслэлийн Засаг даргаас 2025.11.20-нд өргөн мэдүүлсэн Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2025.12.5-нд баталсан. Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл
болон батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдэд судлаач Д.Баярмаа харьцуулсан дүн шинжилгээ
хийж, тойм дүгнэлт боловсрууллаа. Энэхүү дүн шинжилгээ нь цаашид орон нутгийн төсвийн хөрөнгө
оруулалтын төлөвлөлтийг сайжруулахад ач холбогдолтой байх болов уу хэмээн үзэж, Нээлттэй
нийгэм форум “Чухал сэдэв” цувралдаа нийтлэн сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2026
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/users/3093/files/0_Chuhal%20Sedev_2026-UB%20Enacted%20budget-INVEST-Final-toWEB.pdf
Түлхүүр үг:Төсвийн хөрөнгө оруулалт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй нийгэм форумын эрхлэн гаргадаг бодлогын асуудал цувралын 55 дах дугаар нийтлэгдлээ. Энэ удаад 2025 оны 11 сард зохион байгуулсан хэлэлцүүлэгт танилцуулсан Шүүхийн төсөв, нөөцийн удирдлага илтгэлийн агуулгад үндэслэн боловсруулсан богино бодлогын шинжилгээг хүргэж байна. Судлаач, хуульч Ж.Алтансүхийн ажилласан энэхүү шинжилгээ нь шүүхийн захиргааны хувьд тулгамдаад буй шүүхийн төсөв төлөвлөлт, удирдлагатай холбоотой асуудлыг тодорхойлж цаашид гүнзгийрүүлэн судлах асуудлууд болон зарим түүхэн харьцуулалт баримтыг эмхэтгэн харуулсан нь энэ чиглэлийн бодлогын хэлэлцүүлэгт ач холбогдолтой эх сурвалж болох нь дамжиггүй.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2025
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Bodlogiin%20asuudal%20%2355_final.pdf
Түлхүүр үг:Бодлогын асуудал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2025-10-01
Эдийн засгийн зөвлөл Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн зөвлөмж гаргалаа
2025-10-01
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн зөвлөмж гаргалаа.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2025
Төрөл:
Файл татах:
Түлхүүр үг:Эдийн засгийн зөвлөл, улсын төсөв, төсвийн хяналт
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2025-05-29
Эдийн засгийн зөвлөлөөс Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн талаарх санал, зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ
2025-05-29
Хэвлэн нийтэлсэн:
Он:2025
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3093/files/000_%D0%AD%D0%97%D0%97%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB-2026%20Development%20Plan-%D0%97%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BC%D0%B6-202505-FINAL.pdf
Түлхүүр үг:Эдийн засгийн зөвлөл, улсын төсөв, төсвийн хяналт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Халамжийн зардал ба УИХ-ын сонгуулийн жилийн хоорондын харилцан хамааралд Д.Болортуяа ахлагчтай судалгааны баг дүн шинжилгээ хийснийг Нээлттэй нийгэм форум “Чухал сэдэв” цувралдаа нийтлэн сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/users/3092/files/0_Halamjiin%20zardal%20ba%20songuuli_FINAL-WEB.pdf
Түлхүүр үг:Халамжийн зардал, сонгууль
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2012-2024 онууд дахь улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын шинэ төслүүдийн төлөвлөлтийг хамруулсан энэхүү дүн шинжилгээг Нээлттэй нийгэм форум “Чухал сэдэв” цувралдаа нийтлэн сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/users/3092/files/0_Chuhal%20sedev%202025-FINAL-Web.pdf
Түлхүүр үг:Төсвийн хөрөнгө оруулалт, сонгууль
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
УИХ-аас 2025 оны төсвийн тухай хуулийг батлахдаа улсын төсвөөс санхүүжих өмнөх онуудаас шилжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд оруулсан өөрчлөлтийн тоймыг бэлтгэн сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/0_2025-EB2-Analysis2-Budget-INVEST-Infograph-FINAL-WEB.pdf
Түлхүүр үг:Төсвийн хөрөнгө оруулалт, Инфографик
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2025-02-19
Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн гүйцэтгэлийн тайланд хүрэх үр дүнгийн гүйцэтгэлийг үнэлсэн байдалд хийсэн дүн шинжилгээ
2025-02-19
Энэхүү судалгаагаар Монгол Улсын 2022, 2023 оны төсвийн
хуулийн нэгдүгээр хавсралтад тусгагдсан Боловсрол, шинжлэх
ухааны сайд (БШУС)-ын хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийн
тогтвортой байдал, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) болон Монгол
Улсын урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүдийн хүрэх
үр дүнгийн үзүүлэлтүүдтэй нийцтэй байдалд үнэлэлт дүгнэлт өгч,
Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны 2022, 2023 оны төсвийн
гүйцэтгэлийн тайланд дурдсан үр дүнгийн үзүүлэлтүүд, тэдгээрийг
үнэлсэн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудыг
тодорхойлон, холбогдох санал, зөвлөмж боловсруулахыг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/000_MOE%20Report-Final-WEB.pdf
Түлхүүр үг:Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн гүйцэтгэлийн тайланд хүрэх үр дүнгийн гүйцэтгэлийг үнэлсэн байдалд хийсэн дүн шинжилгээ - Судалгааны тайлан
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2024-10-23
Чухал сэдэв: “Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл: Хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн дүн шинжилгээ”
2024-10-23
Засгийн газраас 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн төсөвт өртгийн өөрчлөлтөд Судлаач С.Баттулга дүн шинжилгээ хийснийг Нээлттэй нийгэм форум “Чухал сэдэв” цувралдаа нийтлэн сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/users/3092/files/0_Public%20Investment%202025-Chuhal%20Sedev_October_2024-FINAL.pdf
Түлхүүр үг:Төсвийн хөрөнгө оруулалт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2024-09-26
Д.Оюунбадам: Мега төслүүдийн ач холбогдлын эрэмбэ, үнэлгээний мэдээллийг Сангийн яам ил болгох хэрэгтэй - Ярилцлага
2024-09-26
Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамтай Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
Хэвлэн нийтэлсэн:Өдрийн сонин
Он:2024
Төрөл:
Файл татах:
Түлхүүр үг:
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах

