Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн гүйцэтгэлийн тайланд хүрэх үр дүнгийн гүйцэтгэлийг үнэлсэн байдалд хийсэн дүн шинжилгээ
Энэхүү судалгаагаар Монгол Улсын 2022, 2023 оны төсвийн хуулийн нэгдүгээр хавсралтад тусгагдсан Боловсрол, шинжлэх ухааны сайд (БШУС)-ын хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийн тогтвортой байдал, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) болон Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүдийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдтэй нийцтэй байдалд үнэлэлт дүгнэлт өгч, Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны 2022, 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд дурдсан үр дүнгийн үзүүлэлтүүд, тэдгээрийг үнэлсэн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, холбогдох санал, зөвлөмж боловсруулахыг зорилоо.
Тухайн жилүүдийн гүйцэтгэлийн үнэлгээг судлагдсан хугацааны өмнөх жил буюу 2021, дараах жил буюу 2024 онтой харьцуулах замаар дүн шинжилгээ хийсэн. Түүнчлэн бид судлагдаж буй онуудад БШУЯны зүгээс гүйцэтгэлийн тайландаа хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийн биелэлтийг хэрхэн дүгнэсэн байдалд дүн шинжилгээ хийж, бусад судалгаануудын үр дүнтэй харьцууллаа.