НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
“Засгийн газрын өрийн удирдлагын өнөөгийн тогтолцоонд Монгол Улсын төрийн өрийг бүрэн хэмжээнд авч үзэхгүй байна” хэмээх дүгнэлтийг судалгааны баг хийжээ. Түүнчлэн гадаад өрийн дарамтаас амжилттай гарч чадсан Чили улс, хэт өндөр өрийн дарамтад орсон улсуудаас сургамж авах зорилгоор Шри Ланка, Бангладеш, Пакистан улсуудыг сонгон өрийн удирдлагаа хэрхэн хэрэгжүүлснийг судалсан болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Mongol%20Ulsiin%20Gadaad%20ur.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын гадаад өрийн төлөв байдал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2023-10-26
Монгол Улсын 2024 оны Төсвийн төсөлд Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс өгөх санал, дүгнэлтүүд
2023-10-26
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөл нь Засгийн газраас 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд дараах санал, дүнэлтийг өгч байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/11_FC's%20opinion%20on%202024%20budget%20proposal-Final-202310(1).pdf
Түлхүүр үг:2024 оны төсвийн төсөлд өгөх Төсвийн зөвлөлийн санал, шүүмж
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2023-10-09
Монгол Улс: Төсвийн гүйцэтгэл ба тогтвортой хөгжлийн зорилтууд судалгааны тайлан
2023-10-09
Энэхүү судалгаагаар тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 10 зорилтод нь хамааралтай 7 салбарын хувьд Монгол Улсын Засгийн газрын төсвийн зарлагын төлөвлөлт, гүйцэтгэлийн чиг хандлага болон тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн байдлыг судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:International Budget Partnership (Олон улсын төсвийн түншлэл байгууллага)
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/0_Budget%20%26%20SDG%20Mongolia_2023-MON-Final-toWEB%20(1).pdf
Түлхүүр үг:Монгол Улс: Төсвийн гүйцэтгэл ба тогтвортой хөгжлийн зорилтууд судалгааны тайлан
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-06-26
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖТОЙ НИЙЦЭХ БАЙДАЛ
2022-06-26
Манай улсын хувьд олон улсын сайн туршлагад тулгуурлан үндэсний баялгийн
сангийн бүрэлдэхүүн болох Хөгжлийн сангийн хөрөнгийн удирдлагын хэлбэрийг компанийн
нэгдлийн загварчлалаар хэрэгжүүлэхийг зорьж, “Хөгжлийн сангийн тухай” хуулийн төсөлд санал өгч байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Law%20review_39.pdf
Түлхүүр үг:Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл (Бусад хууль тогтоомжтой нийцэх байдал)- Хуулийн шүүмж №39
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс тус хуулийн
төслийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн доорх санал, шүүмжийг боловсруулан хүргүүлж
байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Law%20review_38.pdf
Түлхүүр үг:Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл - Хуулийн төсөл №38
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-06-08
Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа 2021: Монгол Улсын үнэлгээний тойм
2022-06-08
Засгийн газрын төсвийн талаарх шийдвэрүүд тухайлбал, ямар татвар ногдуулах, төрийн ямар үйлчилгээ үзүүлэх, өрийн хэмжээ хэд байх зэрэг нь нийгэм дэх бүх хүнд чухал үр дагавартай. Засгийн газар эдгээр шийдвэр гаргалтад шаардагдах мэдээллийг олон нийтэд түгээж, тэдгээрийн зүгээс оролцох боломжийг хангах бодит сувгуудыг бүрдүүлснээр нийтийн мөнгийг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн зарцуулж буйг баталгаажуулах илүү боломжтой болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/1_OBS%202021-MONGOLIA-Country%20Summary-Mon-2022-FINAL%20(1).pdf
Түлхүүр үг:Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа 2021: Монгол Улсын үнэлгээний тойм
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Төрийн аудитын байгууллагаас 2016-2020 онд аудит хийж гаргасан зөвлөмж, дүгнэлт, актын хэрэгжилт, тэдгээрийн ил тод байдалд "Үнэн хатамж" ТББ-ын хийсэн ажиглалт, мониторингийн товч үр дүнг танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Монитор
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/Monitor 30 Audit recommendations-202108-FINAL.pdf
Түлхүүр үг:ТӨРИЙН АУДИТЫН ЗӨВЛӨМЖ, ДҮГНЭЛТИЙН ХЭРЭГЖИЛТ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Уг судалгаагаар цар тахлын үеийн бодлоготой холбоотойгоор 2020-2021 онд уул уурхайн салбарын төрийн өмчит хуулийн этгээдээр дамжуулсан төсвийн гадуурх зарцуулалтыг шинжлэн судлав.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Extra%20Budget%20Spending_Report-Final-2021-Web.pdf
Түлхүүр үг:Төсвийн гадуурх зарцуулалт: Цар тахлын үеийн бодлоготой холбоотойгоор уул уурхайн салбар дахь төрийн өмчийн хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэсэн төсвийн гадуурх зарцуулалт ба холбогдох мэдээллийн бүрэн, ил тод байдал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2021-06-14
МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧГҮҮДИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛД
2021-06-14
Нээлттэй Нийгэм Форумаас эрхлэн гаргаж буй "Бодлогын асуудал" цувралын 33 дахь дугаарыг Улсын төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхэд баримтлах зарчмууд хэрэгжиж буй эсэх асуудлаар бэлтгэлээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/PolicyIssue33_Budget2022PlanningDocuments2021Final.pdf
Түлхүүр үг:МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧГҮҮДИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛД
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
“Төсвийн зөвлөл” эхний хэлэлцүүлгээ “Төсвөөс гадуурх зарцуулалт” сэдвээр хийлээ. Монгол Улсын хувьд төсвийн сахилга батыг дээшлүүлэх, бодлогын үр дүнг сайжруулах, төсвөөс гадуурх зарцуулалтыг хязгаарлаж, түүнд тавих хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай
гэх үндэслэлээр дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Төсвийн шинжилгээ
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/01.FiscalCouncil-Budget Analysis-Brief 01-ExtraBudget-2021.pdf
Түлхүүр үг:Төсвийн шинжилгээ - 1: Төсвөөс гадуурх зарцуулалт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах