НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
2015-02-12
Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт: Төв аймгийн жишээн дээр
2015-02-12
Энэхүү кэйс судалгааг Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн бөгөөд судлаачдын боловсруулсан дүгнэлт, зөвлөмжийг энэхүү Бодлогын асуудлаар олны хүртээл болгож байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/4Bodlogiin_asuudal_tsuvral_XX.pdf
Түлхүүр үг:Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт: Төв аймгийн жишээн дээр - Бодлогын асуудал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Эрх зүйт төрийн үндэс нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал байдаг бөгөөд шүүхийн томилгооны механизм үүнд чухал нөлөөтэй гэж үздэг.1 Учир нь шүүгчийн үнэнч, шударга, хараат бус байдал нь шүүгчийг томилох механизмтай шууд холбоотой. Хэрэв шүүгч өөрийг нь томилсон, эсхүл шүүгчийг сонгон шалгаруулах, томилох процесст оролцдог субъектүүдээс ямар нэгэн байдлаар хараат байх юм бол шүүгчийг шударга шийдвэр гаргана гэж найдах боломжгүй бөгөөд энэ байдал нь тухайн орны эрх зүйн тогтолцооны хүлээн зөвшөөрөгдөх чанарыг бүхэлд нь доош татдаг аюултай.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/3Bodlogiin_asuudal_tsuvral_XVIII.pdf
Түлхүүр үг:Шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдлын баталгаа - Бодлогын асуудал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2015-02-12
Уул уурхайн салбар дахь орон нутгийн гэрээний хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах нь
2015-02-12
Монгол Улсын 1997 оны Ашигт малт малын тухай хуулийн 33.1- д “Ли ценз эзэмшигч нь энэ зүйлд заасны дагуу тухайн нутгийн захиргаатай байгаль орч ныг хамгаалах, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэг- дүүлэх асуудлаар зөвлөлдөж үйл ажиллагаа явуулна” гэж заасан байдаг. Түүнийг 2006 онд Ашигт малт малын тухай хуулийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” (цаашид энэ судалгаанд Орон нутгийн гэрээ гэх) гэж өөрчлөн уул уурхайн компанид гэрээ байгуулах үүрэг хүлээлгэсэн.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/Bodlogiin_asuudal_tsuvral_17Printedversion.pdf
Түлхүүр үг:Уул уурхайн салбар дахь орон нутгийн гэрээний хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах нь - Бодлогын асуудал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Ардчилал бол шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн хяналт тавих тухай ойлголт бөгөөд наад зах нь онолын хувьд иргэд болон сонгуульд нэр дэвшигчид улс төрд шударга, тэгш эрхтэй оролцох тогтолцоог бүрдүүлсэн байх шаардлагатай.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/PolicyIssue%2315_Uls%20turd%20mungunii%20nuluu_IDEA(1).pdf
Түлхүүр үг:Улс төрд мөнгөний нөлөө - Бодлогын асуудал
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Энэхүү санал, зөвлөмжийг боловсруулахдаа манай улс 2006 онд нэгдэн орж, олон улсын өмнө хэрэгжүүлэх үүрэг, амлалт авсан ОҮИТБС-ын стандарттай хуулийн төслийг харьцуулан судаллаа. Түүнчлэн ОҮИТБС-ыг хэрэгжүүлж ирсэн одоогийн практик, хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2311_Erdes%20bayalgiin%20il%20tod%20baidliin%20tuhia%20huuliin%20shuumj.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2015-02-12
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж
2015-02-12
Нээлттэй Нийгэм Форумаас “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг төрийн бус байгууллага, хуульчдын оролцоотойгоор 2015 оны 11-р сард зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн явцад гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/LAW_Review_12_09.pdf
Түлхүүр үг:Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж- Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2015-02-12
Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж
2015-02-12
Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форум нь Улсын Их Хурал (УИХ)-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөлтэй хамтран 2015 оны 4-р сард зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөлд иргэдийн оролцоог хэрхэн тусгасан болохыг онцгойлон анхаарч, санал шүүмж гаргасныг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/09_Khuuli%20togtoomjiin%20tuhai%20khuuliin%20shuumj.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
...төслийн баг зорилтот аймгуудад очиж ажиллахад
“хандив хүлээн авах угаасаа хуулиар хориотой”, “бид хандив авдаггүй”, “энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй, мэдээлэл гаргаж өгөх ч боломжгүй” гэсэн ижил төстэй хариултыг авсан тул аргачлалаа өөрчилж улмаар мониторингийн судалгаанд эх сурвалж, баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлагын аргыг түлхүү ашиглалаа.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Монитор
Файл татах:/uploads/users/3092/files/%2304_Niitiin%20alban%20dakhi%20khandiviin%20hayzgaarlalt.pdf
Түлхүүр үг:Хандивын талаарх хязгаарлалт хэрэгжиж байна уу? - Монитор
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2015-02-11
Нийтийн албанд хувийн ашиг сонирхол хуулийн дагуу зохицуулагдаж байгаа эсэхийг үнэлэх нь
2015-02-11
Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөн ТББ-аас Нээлттэй Нийгэм Форумын “Төрийн бус байгууллагын мониторинг” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн үйл явцыг үнэлэх нь” мониторингийг 2013 оны 09 сарын 01-ээс 2014 оны 01 сарын 31 хүртэл таван сарын хугацаанд хэрэгжүүллээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Монитор
Файл татах:/uploads/users/3092/files/03_Conflict%20of%20interest%20in%20Public%20service.pdf
Түлхүүр үг:Нийтийн албанд хувийн ашиг сонирхол хуулийн дагуу зохицуулагдаж байгаа эсэхийг үнэлэх нь - Монитор
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2015-02-11
Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт: Төв аймгийн жишээн дээр
2015-02-11
Тус судалгааны ажлын зорилго нь шүүхийн бүтэц, тогтолцоог бүхэлд
нь шинэчилж шүүхийг тойргийн зарчмаар байгуулсан нь өргөн
уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд хөдөө, орон нутагт амьдарч
буй иргэд хөндөгдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандах,
шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрхээ эдлэх нөхцөлийг хэрхэн
хангаж байгааг тодруулах, мөн шүүхүүдийн харилцан адилгүй ажлын
ачааллыг тэнцвэржүүлэх, шүүгч хэргийн төрлөөр дагнан мэргэших,
шийдвэрийн чанарыг сайжруулах зорилгоор шүүхийг дагнан, бүсчлэн
байгуулсан явдал нь шүүх байгууллагын үйл ажиллагаа иргэдэд
ойртож, тэдний эрх ашигт нийцэж байгаа эсэхийг тогтоох, үүнээс
гадна иргэдэд үүсэж буй эдийн засгийн буюу зардлын үр нөлөөг
тооцоход оршино.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Shuuhiin%20bodlogiin%20shiidveriin%20heregjilt-2015(1).pdf
Түлхүүр үг:Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт: Төв аймгийн жишээн дээр - Судалгааны тайлан
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх

