МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
Төрийн төсөв, санхүүд тавих хяналтыг сайжруулах, мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, бодлого шийдвэрт иргэдийн дуу хоолойг тусгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг Нээлттэй Нийгэм Форумаас санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулаад байна. Төсвийн Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрдэж буй бөгөөд иргэд нийтийн төсөв, сан хөмрөгийг удирдахад мэдээлэлтэй оролцох, хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх үндсэн дээр нийтийн сан хөмрөгийн оновчтой зарцуулалтыг дэмжих зорилгыг дэвшүүлэн ажиллах юм. “Төсвийн Зөвлөл” нь манай улсын төсөв, санхүүгийн асуудлаар тогтмол хэлэлцэн, бодлогын шинжилгээ хийж, үр дүнг бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд, олон нийтэд хүргэх юм.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2021
Төрөл:Төсвийн шинжилгээ
Файл татах:
Түлхүүр үг:Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх “Төсвийн Зөвлөл”-ийн тухай
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2021-03-15
ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - Хүүхдийн тоглоомын талбай, байрны гадна тохижилт хийлгэхээр нийтийн эрхийг хамгаалан ажилласан нь
2021-03-15
Орон нутгийнхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачилга гаргаж, бусдадаа нөлөөлж, үр дүнд хүрсэн хамт олон, иргэний нийгмийн байгууллагуудыг Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран танилцуулж байна.
Ховд аймагт шинээр баригдаж буй орон сууцны барилгууд гадна тохижилт үл хийн, хүүхдийн тоглоомын талбай барихгүйгээр орон сууцаа ашиглалтанд хүлээлгэн өгдгийн эсрэг, нийтийн эрх ашгийг хамгаалан ажиллаж буй "Жавхлант гэрэлт ирээдүй" ТББ-ыг энэ удаа онцоллоо.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2021
Төрөл:
Файл татах:
Түлхүүр үг:
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2021-03-12
ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - Баялгийн эздэд ээлтэй хуулийн зохицуулалтын төлөө ажилласан нь
2021-03-12
Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран үнэт зүйлийнхээ төлөө тэмцэн, манлайлж буй салбар бүрийн түүчээлэгчдийн түүхийг цувралаар танилцуулж байна.
Энэ удаагийн нийтлэлээр Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газарт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны компаний байгалийн баялгийн зүй бус олборлолтын эсрэг тэмцэн, баялгийн эзэд нутаг оронд ээлтэй хууль зүйн зохицуулалт бий болгохоор 2007 оноос хойш тууштай ажиллаж буй “Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн Д.Ганцогт болон түүний хамт олны үйл хэргийг онцлон хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2021
Төрөл:
Файл татах:
Түлхүүр үг:
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Шинэ
2022-06-26
ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ - ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА БА МОНГОЛ УЛС
2022-06-26
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит
болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагын
хэлбэр, ТУЗ-ийн бүтэц, бүрэн эрх, гишүүнд тавигдах шаардлага,
нэр дэвшүүлэх үйл явц, томилгоо, ил тод байдал, гишүүний эрх,
үүргийг судалгааны хүрээнд авч судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/State%20Owned%20Companies%20Board_Web.pdf
Түлхүүр үг:Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөл - Олон Улсын туршлага ба Монгол Улс
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь