МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
Газрын хэвлийн баялгаас орон нутагт нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц бодит өгөөж бий болгох нэг арга зам нь Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-аар дамжуулан орон нутагт эргэн хуваарилах явдал билээ. Харин арав гаруй жилийн өмнөөс хэрэгжиж буй уг зохицуулалт хэрхэн хэрэгжиж, уул уурхай бүхий аймаг, сумдад хэрхэн хуваарилагдаж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгодоо хүрч чадаж байна уу? Сэтгүүлч З.Цэлмэг “Уул уурхайд түшиглэсэн хөгжил шударга хуваарилалтаас эхэлнэ” хэмээх өгөгдлийн шинжилгээнд суурилсан сэтгүүл зүйн бүтээлээрээ ОНХС-д орох уул уурхайн орлого өссөөр 2021 оны түвшнээс бараг 4 дахин нэмэгдсэн боловч уурхайн үйл ажиллагаа явагдаж буй сумдад хийгдэх хуваарилалт хангалтгүй байгааг хөндөн гаргажээ. Энэ нь нэг талаар ОНХС-ийн хуваарилалт тооцох аргачлал тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээнээс өөр орон нутагт үүсдэг эдийн засаг, байгаль орчин, нийгмийн ачаалал, сөрөг нөлөөллийг харгалзан үздэггүйтэй холбоотой. Нөгөө талаар аргачлал, итгэлцүүр ямар байхаас үл хамаран зайлшгүй анхаарах нэг зүйл бол сангийн хуваарилалт дахь улс төрийн сэдэл, хуулийн зөрчил болохыг Дорноговь аймгийн жишээн дээр харуулжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Тоо баримт
Файл татах:
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
“Хууль тогтоомжийн төслийг судалгаа, шинжилгээнд үндэслэн боловсруулах зарчмын хэрэгжилт” сэдэвт судалгааны тайлантай танилцана уу. Хуулийн төслийг судалгаа, шинжилгээнд үндэслэн боловсруулах нь хууль бүтээх үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим билээ. Үүний дагуу аливаа хуулийн төслийг боловсруулахад түүний хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, үр нөлөөг нь үнэлэх, хэрэгжилтэд шаардагдах зардлыг тооцох, мөн батлагдсаны дараа хэрэгжилт ба нийгэмд үзүүлэх үр дагаврыг тогтмол үнэлэх шаардлагыг мөн хуулиар тогтоожээ. Гэвч уг зарчмын хэрэгжилт хангалтгүй буюу зарим тохиолдолд судалгаа хийгээгүй, эсхүл судалгаа хийхдээ холбогдох аргачлал, шаардлагыг бүрэн мөрдөхгүй байгаагаас хууль тогтоомжийн хийдэл, зөрчил, хэрэгжилтийн хүндрэлүүд үүсэх болов. Иймд хууль тогтоомжийн төсөл боловсруулах үе шатны судалгаа, шинжилгээний чанарыг ямар түвшинд хийгдэж байгааг үнэлэх зорилгоор энэхүү судалгааг хийж, судалгааны чанар, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмж боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Judiligy%20report_HEWLELTED.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн тухай хууль
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2025-02-26
Хууль тогтоомжийн төслийн ил тод байдал ба олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт
2025-02-26
Судалгааны дүнгээс харахад, хуулийн төслийн нээлттэй байдалд тавих нарийвчилсан шалгуур байхгүйгээс хууль санаачлагч тус бүр өөр өөрийн цахим хуудсанд харилцан адилгүй байдлаар нийтэлж байна. Тэрчлэн олон нийтийн хэлэлцүүлгийг зөвхөн цахим хэлэлцүүлгээр хязгаарлан эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх талуудыг оновчтой тодорхойлж, тухайлсан хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагыг тэр бүр хэрэгжүүлдэггүй зэрэг асуудал энэхүү судалгаагаар илрүүлжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/NNF_huuli_togtoomj_HEWLELTED.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн тухай хууль, Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал, Олон нийтийн оролцоо нээлттэй байдал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь

