card
Хүний эрхЭрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжихИргэдийн оролцоо, иргэний нийгэм#ХуулийнХэрэгжилтМониторингСудалгаа2025

Хууль тогтоомжийн төслийн ил тод байдал ба олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт

Зохиогч: Судлаач: Р.Оюундэлгэр, Б.Ариунзаяа
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2025
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Хууль тогтоомжийн тухай хууль, Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал, Олон нийтийн оролцоо нээлттэй байдал
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь

2015 онд батлагдсан Хууль тогтоомжийн тухай хуулиар олон нийтийн хэлэлцүүлгийг хуульчилж, хуулийн төсөл боловсруулах ажиллагаанд баримтлах зарчим, заавал хэрэгжих албан ёсны үе шат болгон баталгаажуулсан. Харин сүүлийн жилүүдэд энэхүү зарчим зөрчигдөх явдал газар авч, улмаар хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн хууль тогтоомжууд батлагдан гарах болсон нь шүүмжлэл дагуулах болов. Судалгааны дүнгээс харахад хуулийн төслийн нээлттэй байдалд тавих нарийвчилсан шалгуур байхгүйгээс хууль санаачлагч тус бүр өөр өөрийн цахим хуудсанд харилцан адилгүй байдлаар нийтэлж байна. Гэхдээ цахим орчинд байршуулсан хуулийн төсөл нь дийлэнх тохиолдолд татан авч нарийвчлан шинжлэх боломжгүй, бүрдэл дутуу буюу үзэл баримтлал, холбогдох тооцоо, судалгаа, дагалдах хуулийн төслийг ил тод болгохгүй байх дутагдал нийтлэг байна. Тэрчлэн олон нийтийн хэлэлцүүлгийг зөвхөн цахим хэлэлцүүлгээр хязгаарлан эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх талуудыг оновчтой тодорхойлж, тухайлсан хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагыг тэр бүр хэрэгжүүлдэггүй зэрэг асуудлыг энэхүү судалгаагаар илрүүлжээ. 

 

 

 

 

 

 

 

 

Зохиогч: Судлаач: Р.Оюундэлгэр, Б.Ариунзаяа
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2025
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Хууль тогтоомжийн тухай хууль, Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал, Олон нийтийн оролцоо нээлттэй байдал
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь