МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталсан 1992 оноос хойш УИХ-ын ээлжит сонгуулийг 9 удаа зохион байгуулахдаа сонгуулийн тогтолцоог нийт найман удаа өөрчилжээ. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх бүрд сонгуулийн тойрог шинээр байгуулагдана. Сонгуулийн тойрог байгуулахад хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан үзэх хуулийн зохицуулалт сонгуулийн хууль тогтоомжид туссаар иржээ. Гэсэн хэдий ч сонгуулиас сонгуулийн хооронд ардчилсан сонгуулийн үндсэн зарчмуудын нэг болох “нэг санал – нэг үнэ цэн” зарчим алдагдсаар 2024 оны сонгуульд саналын зохисгүй төлөөлөл 18 хувьд хүрсэн байна. Тус судалгааны ажилд 1992 оноос хойших УИХ-ын ээлжит сонгуулиудад саналын зохисгүй төлөөллийг тооцоолж, сонгуулийн мажоритар тойрог, мандатын тоог зохистой тогтоох хувилбаруудыг санал болгоно.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/2025_Election_Malapportionment.pdf
Түлхүүр үг:Сонгуулийн тойрог, сонгууль, мандатын хуваарилалт
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Сонгох, сонгогдох эрхийг баталгаатай хангах нэг чухал нөхцөл нь сонгуулийн маргааныг ил тод, шударгаар шийдвэрлэх
явдал билээ. Сонгуулийн процесс нь хуульд заасан тодорхой цаг хугацаанд явагддаг онцлогтой тул сонгуультай
холбоотой гомдол, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, буруутай этгээдэд хуулийн дагуу
хариуцлага хүлээлгэх асуудлыг энэхүү онцлогт нийцүүлэн зохицуулах шаардлага урган гардаг. Монгол Улсад сонгуулийн
эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд дээрх зорилгыг хангахад чиглэсэн зарим оролдлого хийгдсэн ч маргаан
шийдвэрлэгдэхгүй байсаар сонгууль дуусах, нэгэнт сонгуулийн үр дүн гарсан бол гомдол, мэдээлэл гаргагчийн хэрэг
хянан шийдвэрлүүлэх идэвх оролцоо буурах, зөрчигдсөн эрх сэргээх боломжгүй болох гэх мэт асуудал гарсаар байна.
Судлаачдын зүгээс энэ мэт тулгамдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийн, бусад ардчилсан
улсын сайн туршлагыг судлан харьцуулсны зэрэгцээ эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн
тодорхой зөвлөмж боловсруулсныг энэхүү судалгааны тайланд нийтлэв.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Songuuliin%20Margaan_FINAL_HEWLELTED.pdf
Түлхүүр үг:Үндсэн хууль, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл, програмчилагдсан зөрчил, Үндсэн хуулийн реализм, нэмэлт өөрчлөлт.
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагуудын оролцсон сонгогчийн боловсролд зориулсан цуврал подкаст
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Подкаст
Файл татах:
Түлхүүр үг:Сонгогчийн боловсрол, УИХ-ын сонгуулийн ажиглалт, мониторинг
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь

