МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд
Эрүүгийн хуулийг шинэчилсэн найруулж, 2015
оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан ба
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс даган
мөрдөж байна. Тус шинэчлэлийн хүрээнд
шинээр хамгаалах шаардлагатай үнэт зүйлсийг
Эрүүгийн хуульд тусгаж хүний эрх, эрх чөлөө,
халдашгүй байдлыг жинхэнэ утгаар хамгаалах
хууль эрх зүйн баталгаатай орчин бүрдүүлэхийг
зорьсон билээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны Тойм
Файл татах:/uploads/users/3093/files/RS23_New%20Crime.pdf
Түлхүүр үг:ШИНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжид шинээр тусгагдсан кибер аюулгүй байдал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг ойлголтууд, улмаар кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаарх бусад улс орны зохицуулалт, гэмт хэргийг мөрдөн шалган тогтоож, шийдвэрлэж буй практикийг харьцуулан судалсан сонирхолтой тайланг уншигчдадаа толилуулж байна. Тус судалгааг Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн судлаач нар хийж гүйцэтгэсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/kiber%20gemt%20hereg_%20last_edit%20Otgoo.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн эрх зүйн шинэтгэл, цахим гэмт хэрэг, кибер гэмт хэрэг, гэмт хэрэг
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт захиргааны шүүхийн шийдвэртэй холбоотой хоёр тайланг танилцуулж байна.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-8_FINAL.pdf
Түлхүүр үг:Шүүх, шүүхийн шийдвэр, Хараат бус шүүх, эрх зүйт ёс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх