ННФ нь сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхэд, залуучууд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуультай түншилж ажилладаг.
Дэлгэрэнгүй
Хүн амын 65 орчим хувийг залуучууд бүрдүүлж буй манай орны хувьд хүн амын хөгжлийн цогц, тасралтгүй бодлого чухал бөгөөд өнөөгийн эрх зүйн орчинд насны бүлгийн хувьд өсвөр насны хүүхэд, чиглэлийн хувьд хүүхэд, залуучуудын хөгжилд саад болох эрсдэлүүдийг бууруулах асуудал тулгамдсан хэвээр байна.
Дэлгэрэнгүй
Хөтөлбөр нуух
ХЭРЭГЖИЖ БУЙ ХӨТӨЛБӨРҮҮД
Сонгууль, улс төрийн намын санхүүжилт, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг дэмжих, төрийн хариуцлагыг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах, энэ асуудлаарх гол хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Ардчиллын үйл явцад иргэний идэвхтэй оролцоог дэмжих, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангахтай холбоотой мэдлэг мэдээлэл түгээх зорилго бүхий иргэний боловсролд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь бидний стратегийн нэг зорилт юм.
Дэлгэрэнгүй
Эрдэс баялгийн сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод байдал, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг бодит ажил хэрэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Нийтийн хөрөнгийн удирдлагыг иргэдийн орлогын тэгш бус байдлыг бууруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхэд чиглүүлэх, төсвийн үрэлгэн зарлагыг бууруулахад нөлөөлөх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд судалгаа шинжилгээ, бодлогын хэлэлцүүлэг, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах замаар хувь нэмэр оруулах зорилготой.
Дэлгэрэнгүй
Mонгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
Дэлгэрэнгүй

