ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлд нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж, хараат бус үнэлгээ, шинжилгээгээр хувь нэмэр оруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд бие даасан хөтөлбөр 2008 оноос хойш хэрэгжүүлж байна. Иргэдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжийг нэмэгдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай тэгш эдлүүлэхэд хувь нэмэр болох нь тус хөтөлбөрийн эрхэм зорилго юм. Тус хөтөлбөр нь бодлогын судалгаа шинжилгээ, шүүхийн ажиглалт, мониторинг, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг дэмжих, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад олон талын оролцоо тэр дундаа хараат бус экспертүүд, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн захиргаа, үйлчилгээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж ирлээ.Шинэ
2025-02-17
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Судалгааны тайлан
2025-02-17
Нээлттэй Нийгэм Форум энэ удаад Фиделитас партнерс ХХН-ийн хуульч, судлаачдын гүйцэтгэсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” бодлогын судалгааг танилцуулж байна. Энэхүү судалгаа нь эрүүгийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийг ямар шалгуур, зарчмын дагуу нийтэд мэдээлэх боломжтойг судлан зөвлөмж санал болгож буйгаараа онцлогтой.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/EruugiinHuuli_ilTod_FP.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Бодлогын судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
ННФ-ын эрхлэн гаргадаг “Шүүхийн шийдвэрийн судалгаа” цувралын 17 дахь дугаарт дампуурсанд тооцох, шаардах эрх шилжүүлэх болон өв залгамжлалын маргаан шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдэд хийсэн судалгааны гурван тайланг танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Web_SSS_17.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 17, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Залуу судлаачдын зүгээс шүүхийн практикаар дамжуулан захиргааны актын хууль ёсны байдал, түүний үр дагаврын талаар өөрсдийн шүүмжлэлт байр суурийг илэрхийлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал, зөвлөмж танилцуулсан нь энэ удаагийн дугаарын онцлог юм.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Shuuhiin%20Shiidver%20Sudalgaa_16_final.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 16, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Залуу судлаачдын зүгээс шүүхийн практикаар дамжуулан захиргааны актын хууль ёсны байдал, түүний үр дагаврын талаар өөрсдийн шүүмжлэлт байр суурийг илэрхийлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал, зөвлөмж танилцуулсан нь энэ удаагийн дугаарын онцлог юм.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Shuuhiin%20Shiidver%20Sudalgaa_15_final(1).pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 15, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Гурван багийн хэрэгжүүлсэн мониторингийн тайланг нэгтгэн танилцуулж буй энэхүү тайлан нь салбар эрх зүйн хүрээнд шүүхийн шийдвэрийн ил тод байдлыг хангахтай холбоотой тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаарх санал зөвлөмжийг нэгтгэн толилуулж буйгаараа онцлог юм.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/users/3092/files/Monitoring_Report_final.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр, ил тод байдал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2024-03-19
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дах өмгөөлөгчийн оролцооны эрх зүйн асуудал
2024-03-19
Өмгөөлөгч иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, шударгаар шүүлгэх эрхийг шүүхийн болон шүүхээс өмнөх шатанд үр дүнтэй хамгаалахад сорилт, саад болж буй асуудлыг судлан баримтжуулж, олон улсын туршлагад үндэслэн бодлогын санал зөвлөмж дэвшүүлсэн шинэ бодлогын судалгааг танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Umguulul_tailan_Naranbaatar_final.pdf
Түлхүүр үг:Өмгөөлөл, эрүүгийн эрх зүй, нотлох баримт
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Өмгөөлөгчийн ёс зүй, хариуцлагын талаарх хууль тогтоомж, өмгөөлөгчтэй холбоотой мэргэжлийн хариуцлагын маргаан
шийдвэрлэх механизмын судалгаа, Герман, Япон, Америк зэрэг орны тогтолцоог МУ-ынхтай харьцуулсан шинжилгээг
энэхүү шинэ судалгааны тайлангаас үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/ShuuhiinShiidverSudlal_13.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа - 13, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
“Шүүхийн шийдвэрийн судалгаа” цувралын энэхүү дугаараар иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийгдсэн хоёр судалгааны ажлыг танилцуулж байна. Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн багш нараас бүрдсэн судлаач нар шүүхийн практикт нийтлэг биш хэдий ч эрх зүйн зохицуулалт, хэрэглээний хувьд нэг мөр болгох шаардлагатай, сонирхолтой сэдвүүдийг сонгон авч судалсан байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/ShuuhiinShiidverSudlal_12(1).pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 12, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй нийгэм форум болон Оюуны Инноваци ТББ-ын хамтран хэрэгжүүлсэн Шүүхийн индекс 2021 судалгааны тайланг англи хэл дээр орчуулан хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:OSF - 2021
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Judicial%20index%202021%20(3).pdf
Түлхүүр үг:Judicial Index Mongolia 2021 - Judicial index, justice, judiciary in Mongolia, judicial reform
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт захиргааны шүүхийн шийдвэртэй холбоотой хоёр тайланг танилцуулж байна.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-8_FINAL.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 8, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх