card
Зохиогч: Судлаач Л.Баян-Алтай
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2010
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Хөгжлийн банкийг тойрсон тулгамдсан асуудлууд
Хөтөлбөр: Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 7-р сарын 20-ны өдрийн 195-р тогтоолын дагуу Монгол Улсын Хөгжлийн Банкийг байгуулан, улмаар тус оны 3-р улиралд багтаан зохих журмын дагуу үйл ажиллагааг нь эхлүүлэх болсон билээ. Хөгжлийн банк байгуулах шийдвэр ийнхүү гарсан ч өнөөгийн байдлаар олон нийт, татвар төлөгчдийн хувьд маш олон зүйл тодорхойгүй байна. Тус байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэл, санхүүжилтын эх үүсвэр, удирдлага, зохион байгуулалтын талаар иргэд, судалгааны байгууллагууд, иргэний нийгмийн дунд хэлэлцүүлэг явагдсангүй, тэдний санал бодлыг сонссон алхам хийгдсэнгүй гэж хэлэхэд болно. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд тохиолдож болох аливаа сөрөг нөлөөллөөс ангид байхын тулд зайлшгүй анхааран авч үзвэл зохих асуудлуудыг багтаасан энэхүү товч зөвлөмжийг ННФ-аас боловсруулан гаргаж байна.

Зохиогч: Судлаач Л.Баян-Алтай
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2010
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Хөгжлийн банкийг тойрсон тулгамдсан асуудлууд
Хөтөлбөр: Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах