Монгол Улсад анх удаа Ажиллах Хүчний Судалгаа (АХС) -г түүврийн аргаар явуулж, хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн үзүүлэлтүүдийг улирлаар тооцсон үр дүнг танилцуулж байна. АХС-г ажиллах хүчний улирлын хэлбэлзлийг судлах зорилгоор 2002-2003 оны 4 улирлыг хамруулан хоёр шатлалт, санамсаргүй түүврийн аргыг ашигласан нь Улсын Их Хурлаас баталсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Улаанбаатар хот болон 4 бүс нутгаар (хот, хөдөөгөөр) бүлэглэлт хийж, нийт 9 бүлгээр үр дүнг тооцох боломжтой болсон юм. Судалгааны нэг улиралд 3,200 өрх, нийт 12,000 гаруй өрхийн гишүүдийг түүвэрлэн сонгосон нь ажиллах хүчний үндсэн үзүүлэлтүүдийг жилийн дөрвөн улирлаар статистикийн аргачлалаар бодитой тооцоход хангалттай түүврийн хэмжээ байв. Хүн амын дийлэнх нь мал аж ахуй болон газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж буй нөхцөл байдлыг харгалзан үзэж ажиллах хүчний талаарх мэдээллийг судалгааны өмнөх сүүлийн 7 хоног буюу “тухайн үеийн идэвхи”, сүүлийн 12 сар буюу “байнгын идэвхи”-ийн аргачлал, тодорхойлолтоор цуглуулав.
The size and character of the informal sector and its shadow economy in Mongolia
The size and character of the informal sector and its shadow economy in Mongolia
Бодит ертөнцийг судлахуй. Нийгмийн ухааны судлаач болон мэргэжилтэн-судлаачдад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/PolicyStudyErdenebaatar_en.pdf
Түлхүүр үг: livestock breeding sector, livestock breeding intensification, livestock development, livestock product, livestock health, government policy in livestock, agriculture sector, role of the government

