Орон нутгийн төсвийн ил тод байдал 2011
Орон нутгийн төсвийн ил тод байдлын судалгаа нь Монгол Улсын аймгууд болон нийслэл хотын төр, захиргааны байгууллагын түвшинд төсвийн баримт бичгийн ил тод байдал, төсвийн явцад иргэд оролцох боломжийг хараат бус байр сууринаас үнэлэх анхны оролдлого юм. Уг төслийг Олон улсын төсвийн түншлэл байгууллагын Нээлттэй төсвийн санаачлагын санхүүгийн болоод арга зүйн дэмжлэгтэйгээр Нээлттэй Нийгэм Форум, “Иргэд Төсвөө Хянана” иргэний нийгмийн сүлжээтэй хамтран хэрэгжүүллээ.
Судалгааны дүнд гарч байгаа төсвийн ил тод, нээлттэй байдлын ерөнхий дүр зураг тун тааруухан байна. Нийт авч болох 100 онооноос орон нутгийн засаг захиргаад дунджаар ердөө 34.9 оноо л авч байгаа нь төсвийг ил, нээлттэй болгох ноцтой шаардлага байгааг илтгэнэ. Ялангуяа ил тод, нээлттэй байдлыг эрх зүйн талаас хангасан байдал ердөө 17.3 оноо авсан нь маш хангалтгүй үзүүлэлт юм.
Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга: Олон Улсын зөвлөх бүлгийн тайлан
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зүүн хойд азийн бүс нутагтай тээврийн дэд бүтцээ нэгтгэх боломж
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/CitizenTax.pdf
Түлхүүр үг: citizen and tax, tax laws in Mongolia, Mongolian tax law, business and tax, taxpayers, rights and duties of a taxpayer, authorities tax, excise tax, customs duty, tax type