Энэхүү тайланд асар их хэмжээний чанарын болон тоон баримтанд үндэслэсэн эмпирик судалгааны үр дүнг боловсролын салбарын системийн дүн шинжилгээтэй хослуулах замаар Монгол Улсын боловсролын салбарын санхүүжилтийн бүтэц, сургуулийн түвшний хөрөнгийн бодит хуваарилалтыг харуулахыг зорилоо.
Тайланд боловсролын санхүүжилтийн холбогдолтой үндсэн 3 асуудлыг хөндөж, асуудал бүрийг бие даасан бүлгээр харуулсан болно. Үүнд:
1. Бүсүүдийн ЕБС-ийн төсөв, мөн сургуулиудын төсвийн хэмжээ, бүтэц харилцан ялгаатай байгааг санхүүжилтийн томъёогоор бүрэн тайлбарлаж болох уу?
2. Боловсролын төсвийн янз бүрийн үе шатуудаар урсан гарахдаа төсвийн хөрөнгө хэрхэн хуваарилагдаж байна вэ ?
3. Багш нарын цалин ямар бүтэцтэй байна вэ? Одоо хэрэглэгдэж буй урамшууллын хөшүүрэг механизмууд ямар үүрэгтэйгээр, хэрхэн хэрэгжиж байна вэ?